Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш даруй 20 гаруй жил өнгөрч, гэр бүл гэдэг ойлголт хүмүүсийн ухамсарт маш чухал байр суурь эзлэх болжээ. Энэ хугацаанд хүмүүсийн сэтгэхүй, амьдрах арга ухаан нь ч бас өөрчлөгдөж ирсэн. Монголчууд Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй" гэж ярьдаг. Тиймээс гэр бүл гэдэг асуудал нь зөвхөн ганц хүний тухай яригддаг асуудал бус, хоёр ба түүнээс дээш хүний амьдралын асуудал болж тавигддагаараа олон судлаач эрдэмтдийн судладаг асуудлуудын нэг болсоор ирсэн. Түүхийн цаг хугацааны туршид гэр бүл нь өөрийн гэсэн бие даасан шинжлэх ухаан болж хөгжиж, өргөжсөөр байгаа....
2012-11-01