2012-10-22
Микро эдийн засаг.Хичээлийн удирдамж
A. Хичээлийн агуулга :
Микро эдийн засаг 1 хичээлээр эдийн засгийн үндсэн элементүүд , эрэлт нийлүүлэлтийн онол , мэдрэмж, пүүсийн онол үйлдвэрлэлийн зардал , ашиг, зах зээлийн үндсэн бүтцүүд тэдгээрийн явагдах байдал, үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зах зээл түүний бүтцийг авч үзнэ.
B. Хичээлийн зорилго:
Зах зээлийн эдийн засгийн талаар анхны эмх цэгцтэй ойлголтыг өгөх , зах зээлийн эдийн засагт үйлчилдэг хуулийн мөн чанарыг таниулна. Зардлуудын хамаарал зах зээлүүдийн төрөл хэлбэрүүдийг авч үзэн үнэ бүрдэлтийг тодорхойлно.
C. Хичээлийн зорилт:
Эдийн засгийн амьдралын зүй тогтлыг ойлгон ухаарах, эдийн засгийн онол талт үзүүлэлтүүдэд шинжилгээ хийх чадвар эзэмших ба цаашдын үйл хэрэгт нь тулгуур болох явдал юм.
D. Хичээлийн сэдэв:


1. Үйлдвэрлэлийн боломжийн муруй
2. Зах зээлийн эрэлт нийлүүлэлт
3. Хэрэглэгчийн эрэлт
4. Слутцкийн тэнцэл ба нийт эрэлт
5. Пүүсийн онол 
6. Пүүсийн зардал ба ашиг
7. Төгс өрсөлдөөнт зах зээл 
8. Монополь зах зээл 
9.Олигополь зах зээл
10. Монополь өрсөлдөөнт зах зээл 
11.Хүчин зүйлийн зах зээл
12.Хөдөлмөрийн зах зээл
13.Капиталын зах зээл
14.  Газрын зах зээл
15. Тодорхой бус байдал

Бичсэн: Bizsanaa | цаг: 17:33 | Хичээл лекц онол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих