2012-10-21
Эдийн засгийн судалгааны арга

1.Шинжилгээ / анализ/

Бүхэл бүтэн буюу цулыг тэдгээрийг бий болгосон бүрдүүлэгч хэсгүүдэд задалж хуваан эдгээр хэсэг тус бүрийг судалдаг танин мэдэхүйн арга.

2.Синтез ба нэгтгэн дүгнэх арга

Энэ нь шинжилгээ хийх явцад авч үзсэн бүлэг хэсгүүдийг буцааж нэгтгэн дүгнэж , нэгэн бүхэл цул болгоход тулгуурласан танин мэдэхүйн арга юм.

3.Индукцийн арга

Тодорхойгоос ерөнхий рүү хийгдэх оюуны дүгнэлтэнд суурилсан танин мэдэхүйн арга.

4.Дедукцийн арга

Энэ бол ерөнхийгөөс тодорхой руу хийгдэх оюуны дүгнэлтэд тулгуурласан танин мэдэхүйн арга.

5.Аналогийн буюу ижилтгэх , адилтгах , харьцуулж үзэн ,жишин зэрэгцүүлэх арга

Урьд өмнө нь танин мэдэгдсэн юмс үзэгдлийн буюу үйл явдлуудын шинжүүдийг мэдэгдэхгүй байгаа юмс үзэгдэлд шилжүүдэх замаар танин мэдэх арга юм.

6.Шинжлэх ухааны хийсвэрлэлийн арга

Энэ аргыг мөн чанар нь судалгааны объектоос голыг нь ялган авч гол биш тохиолдлын , түр зуурын байж , хүрч болзошгүй гэдгийг нь орхин , гээгдүүлэх , хэрэгсэхгүй анхаарч үзэхгүй байх гэх мэтээр хийсвэрлэхэд оршдог.

7.Эдийн засгийн загвар

Эдийн засгийн загвар нь эдийн засгийн хувьсагчид хоорондын уялдаа холбооны тухай хялбарчилсан төсөөлөл юм.

8.Гипотез буюу таамаглал төсөөллийн арга

Загваруудыг судалсан байр суурин дээр тулгуурлаж шинжлэх ухааны дүгнэлтүүд ба үнэлэлтүүдийг томъёолснийг гипотез арга хэмээн нэрлэдэг буюу өөрөөр хэлбэл энэ арга нь тодорхой үйл явцууд ба эдийн засгийн бодит үзэгдлүүдийн хооронд ямар нэгэн шалтгаан үр дагаваруудын учир холбоос байгаа эсэхийг тодорхойлох тухай туршилт сорилын батламж юм.

9.Чиг үүргүүдийн шинжилгээний арга

Энэ арга нь эдийн засгийн үзэгдлүүдийн өөр хоорондын хамаарлын зарчмыг илэрхийлдэг.Функц нь өөр бусад хувьсагч хэмжигдэхүүнүүдээс хамаарагч хувьсагч юм.

10.Эконометрик буюу эдийн засгийн эмперик өгөгдлүүдийн статистик шинжилгээ

Эконометрик буюу эдийн засгийн эмпирик өгөгдлүүдийн статистикийн шинжилгээ бол эдийн засгийн хэмжүүрүүдийн тухай шинжлэх ухаан юм.Энэхүү шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн онолд маш өргөн хэрэглэдэг.

11.Ахиуц шинжилгээний арга

Эдийн засгийн онолд чиг үүргүүдийн олон хамаарлыг ахиуц шинжилгээний аргыг хэрэглэх замаар судалдаг.Эдийн засгийн шинжлэх ухаанд ахиуц хэмжигдэхүүн гэдэг бол илүү нэмэгдэл боломж , бүтээгдэхүүн гэсэн ойлголт юм.

12.Ахиуц ашиг ба ахиуц зардлын арга

Энэ арга нь эдийн засгийн империализмыг тайлбарлагчдын үзэж байгаагаар зөвхөн эдийн засгийн үйл хөдлөлийг шинжлэх боломж олгодог төдийгөөр хязгаарлагддагүй ажээ .

13.Эдийн засаг, Математик шинжилгээний арга

Энэхүү аргаар эдийн засгийн шинжлэх ухааныг бүрэн тодорхойлох аргагүй юм.Учир нь зарим үед математикийн загварууд өөрийнхөө хөгжлийн логикт захирагдаж эхэлдэг.Эдийн засгийн шинжлэх ухаан нь урьдчилан харах , төсөөлөх ихээхэн боломжийг агуулдаг.

14. Эдийн засгийн судалгааны график дүрслэлийн аргууд

Эдийн засгийн онолын болон практикийн судалгаанд хэрэглэгддэг олон аргаас график дүрслэлийн арга хамгийн түгээмэл нь гэж болно.Графикаар дүрслэх арга нь юуны өмнө эдийн засгийн нөхцөл байдлууд , тэдгээрийн хөгжил хөдөлгөөнийг ойлгох , тайлбарлаж таниулах боломжийг олгохын зэрэгцээ эдийн засгийн эдгээр параметрүүд хоорондын хамаарал ,уялдаа холбоог өндөр нарийвчлалтай илэрхийлэх боломжийг олгодог.


Бичсэн: Bizsanaa | цаг: 19:36 | Хичээл лекц онол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих