2012-10-10
Микро эдийн засгийг судлахын ач холбогдол.
Хүн төрлхтөн нийгэмшсэн цагаасаа эхлэн эдийн засгийн ямар нэгэн харьцаанд орж эхэлсэн. Тэдэнд өмсөх хувцас, байрлах байр, идэх хоол хэрэг болсон нь эдийн засгийн харьцааг үүсгэсэн. Нэгэнт бид их бага ямар нэгэн хэмжээгээр эдийн засгийн харьцаанд орж л байгаа болохоор эдийн засгийг зайлшгүй судлах шаардлагатай. Бид микро эдийн засгийг судласнаар Статистик, Эконометрик, Олон улсын худалдаа, Макро эдийн засаг гэх мэт мэргэжлийн суурь хичээлүүдийн суурийг мэддэг болно. Мөн энэ хичээлээр зах зээлийн эдийн засгийн ухааны анхны эмх цэгцтэй ойлголтыг өгөх ба үүгээрээ бэлтгэж буй мэргэжилтнүүдэд эдийн засгийн үндсэн субъект болох үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн үйл хөдлөлийг онолын хувьд танин мэднэ.

Бид энэ хичээлийг үзсэнээр микро эдийн засгийн энгийн харилцаа, өөрчлөлт, субъектуудын үйл хөдлөлийг эдийн засгийн онолын үндэслэлтэйгээр харж, тайлбарлан бичил шийдвэр гаргах чадварыг эзэмшинэ. Мөн эдийн засгийн онолын бусад хичээлүүдийн суурийг олж авах бөгөөд бизнесийн удирдлагын салбарын хичээл, сэдвүүдэд микро эдийн засгийн онолын асуудлуудыг холбогдуулан авч үзэх дадал эзэмшинэ.

Хэдийгээр эдийн засаг хүмүүсийн оршин амьдрах хэрэгслийг бий болгодог ч хэн юугаар, юуны тусламжтайгаар хүмүүст зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг шийдвэрлэж байна вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Иймд эдийн засаг, нийгмийн тодорхой зорилгод ашиглагдаж байгаа бүхий л зүйлсийг эдийн засгийн нөөц гэдэг байна. Энэ нь эдийн засгийн байгуулалтын үндсэн болдог.

Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны микро түвшин дэх механизм зүй тогтлыг үйлдвэрлэлийн талаас нь пүүсийн онолоор судална. Аливаа хэрэглэгчийн гол зорилго нь хэрэгцээг хангах, ханамжаа дээд түвшинд байлгахад оршино. Иймээс хэрэглэгч юуг, ямар хэмжээтэй худалдан авах гэдэг асуудалд хариулт өгөх шаардлага гардаг. Хэрэглэгчийн онол нь зах зээлийн эрэлтийг тайлбарлахад чиглэгддэг тул эрэлтийн хуулийн орлогын болон орлуулалтын үр дүнгийн тусламжтайгаар тайлбарлаж болдог. Ингэхийн тулд бид төсвийн шулуун хэрэгтэй. Төсвийн шулуун гэдэг нь тогтмол хэмжээний мөнгөн орлогоор янз бүрийн хослолыг харуулсан шугамыг хэлнэ.
Хэрэглэгчийн хэрэгцээг ижил түвшинд хангах буюу хэрэглэгчид ижил хэмжээний ханамж өгөх тухайн хоёр төрлийн барааны боломжит бүх хослолыг харуулсан муруй, ялгаагүй зэргийг авч судална. Төсвийн шугам бол хэрэглэгч юуг хичнээн хэмжээтэй худалдан авахыг харуулдаг байхад ялгаагүй муруй нь хэрэглэгчийн худалдан авах хүсэл ханамжийн байдлыг илэрхийлнэ.

Зах зээлийн нийлүүлэлтийн талыг буюу үйлдвэрлэлийн асуудлыг пүүсээр төлөөлүүлж судалдаг. Үйлдвэрлэлийн холбогдолтой шийдвэрийг үйлдвэрлэгч хэрхэн гаргахыг пүүсийн онолоор авч үздэг. Эдийн засгийн ухаан нь бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалтын үйл явцыг судлан эдгээр үйл ажиллагааг хамгийн сайн зохион байгуулахад оновчтой байх ёстой.
Оновчтой байх зарчим гэдэг нь эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогсод бүгдээрээ үр өгөөжтэй ажиллах өөрөөр хэлбэл, хамгийн бага нөөц зарцуулан өөрийн дээд хэмжээний хэрэглээг хангах эрмэлзлэлтэй байхыг хэлэнэ.
Зах зээлийн бүрдүүлэгч хүчин зүйлс, төгс өрсөлдөөний хэлбэр, шинж, ашиг хамгийн их байх нөхцөл,төгс өрсөлдөөнт зах зээл дээрх эрэлтийн муруйн онцлог зэргийг авч үзнэ. Ялгаваргүй буюу ижил төрлийн бүтээгдэхүүний олон үйлдвэрлэгч, борлуулагчдыг төгс өрсөлдөөнт ба чөлөөт өрсөлдөөнт зах зээл гэдэг.

Аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлчилгээ явуулахад тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг зайлшгүй ашигладаг . Үйлдвэрлэлийн хүчин зүйлс нь төрөл бүрийн нөөцүүдийг авч үзэж судална. Бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл дээр пүүс үйлдвэрлэгчийн буюу нийлүүлэгчийн үүргийг, харин өрх гэр хэрэглэгчийн үүргийг гүйцэтгэж байсан бол үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах зээл дээр энэ үүргүүд эсрэгээр өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, тухайн зах зээлийн эрэлтийг пүүс бий болгоно. Харин дараах хүчин зүйлсүүдийн нийлүүлэлтийг өрх гэр бий болгоно. Хөдөлмөр, капитал, газар . Энэ зах зээл дээр тухайн орны хүн амын мөнгөн орлого бүрэлдэж байдаг учир, өөрөөр хэлбэл өрх гэрүүд хөдөлмөр капитал зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлсээ ашиглуулсны төлөө орлого олж байдаг.

Ямар нэгэн ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүний биеийн болон оюуны хүчний зацуулалтыг хөдөлмөр гэнэ. Хөдөлмөр нь хувь хүн, өрхийн аж ахуйн мэдэлд байдаг тул тэд зах зээлд хөдөлмөрөө нийлүүлэх талаар авч үзэнэ. Хөдөлмөр бол нийгмийн байнга өсөн нэмэгдэж байгаа материалын болон оюун санааны хэрэгцээг хангах эх сурвалж юм. Иймд ямар нэг үр ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүний биеийн болон оюуны хүчний зарцуулалтыг хөдөлмөр гэнэ.
Капитал гэдэг нь латин гаралтай үг бөгөөд анх “Үндэстэн эд хөрөнгө” гэсэн утгатай байсан. Капитал гэсэн нэр томъёо нь материйллаг эд зүйлс болон материаллаг бус эд зүйлсийг багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм. Капиталын зах зээл нь эрэлт нийлүүлэлтийн онолын дагуу тайлбарлагдана. Үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлийн нэгэн адил капиталын эрэлт үүсмэл шинжтэй байна. Катиталын эрэлт нийлүүлэлтийн загварыг авч үзэхдээ капиталын тоо хэмжээг болон түүний үгийг харгалзах ёстой байдаг. Пүүсэд хэрэгцээтэй бүх төрлийн тоног төхөөрөмж төрлийн тоног төхөөрөмж, байшин барилгыг хэмжихийн тулд үйлдвэрлэлийн хэрэгсэл капитал худалдан авахад
шаардагдах мөнгөний тоо хэмжээг тооцдог.

Капиталын зах зээлийн онцлог зээлийн хүү Зээлийн хүү бол мөнгийг хэрэглэсний төлөө төлж буй үнэ юм. Өөрөөр хэлбэл, 1 долларыг нэг жилийн дотор ашигласныхаа төлөө төлөх мөнгөний тоо хэмжээг хэлнэ. Зээлийн хүү нь мөнгөний абсолют хэмжээг бус харьцангуй хувийг харуулдаг. Зээлийн хүү нь капиталын үйлдвэрлэлийн түвшин болон бүтцэд нэг зэрэг нөлөөлдөг чухал үнэ юм. Мөнгөний ханш уналтын үед зээлийн хүү хоёр хэлбэртэй байна.

1. Мөнгөн буюу нэрлэсэн зээлийн хүү
2. Бодит зээлийн хүү

Нийгмийн аливаа үйлдвэрлэлийг явуулахад газар, байгалийн баялаг нь түүний материаллаг үндэс, урьдчилах нөхцөл нь болдог. Эдийн засгийн янз бүрийн салбаруудад газрын гүйцэтгэх үүрэг үйлдвэрт газар үйлдвэрлэлийг байршуулах суурийн үүрэг, олзворлох аж үйлдвэрт газрын гүн дэх ашигт малтмал чухал үүрэгтэй.


Дүгнэлт

Энэ хичээлийг үзэж судалсанаар: Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга, эдийн засгийн үндсэн асуудлууд, эдийн засгийн тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үндсэн суурь ойлголтууд, микро эдийн засгийн онолын судлах зүйл, зах зээлийн тухай ойлголт, микро эдийн засгийн харилцаанд оролцогч субъектуудын зорилго, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, тэнцвэр, микро эдийн засаг дахь төрийн оролцоо, түүний үр дүн , бизнесийн зохион байгуулалтын хэлбэрүүд, тэдгээрийн төсөөтэй болон ялгаатай талууд, бусдаас ялгарах давуу болон сул талууд, үйлдвэрлэлийн онол, үйлдвэрлэлийн функц, үйлдвэрлэлд нөлөөлөх хүчин зүйлс, тэдгээрийн оновчтой хэмжээг тодорхойлох асуудлууд, үйлдвэрлэлийн зардал, түүнийг ангилах болоод хэмжих, шийдвэр гаргалтанд ашиглах, зардлыг хамгийн бага байлгах асуудал, пүүсийн ашиг, түүнийг хамгийн их байлгах тухай асуудал, бүтээгдэхүүний зах зээлийн хэлбэрүүд, тэдгээрийн төсөөтэй болон ялгаатай талууд, давуу болон сул талууд, ашгаа хамгийн их байлгах шийдвэр гаргалтын төсөөтэй болон ялгаатай талууд, хүчин зүйлийн зах зээлийн хэлбэрүүдийг ба зах зээлийн эдийн засгийн ухааны анхны эмх цэгцтэй ойлголтыг авч, микро эдийн засгийн онолын мэдлэгийн суурийг эзэмшинэ.
Бичсэн: Bizsanaa | цаг: 15:56 | Хичээл лекц онол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих