2012-10-13
Ediin zasgiin lektsuud.эдийн засгийн лекцүүд
Лекц1 Макро эдийн засгийн судлах зүйл Макро ЭЗ нь улс орны эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын харилцан хамаарыг судалдаг. ӨХ эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэнэ. Нөгөө талаасаа эдийн засгийн механизмуудыг нийлмэл байдлаар судлана. Макро эдийн засгийн судлах асуудал: ь ДНБ түүнийг тооцох арга ь ЭЗ-ийн нийт эрэлт, нийт нийлүүлэлт ь Төрийн мөнгө зээлийн бодлого ь Төрийн нийгмийн бодлого ь Эдийн засгийн өсөлтийн асуудал ь Эдийн засгийн гадаад харилцаа ь Төлбөрийн баланс ба валютын ханш зэрэг болно. Макро ЭЗ-н зохицуулалт нь дараах зорилгуудыг амжилтанд хүргэхэд чиглэгдэнэ. Хүн ан үйлдвэр аж ахуйн газрыг зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангагасан үйлдвэрлэгсэн бодит хэмжээний тогтвортой өсөлтийг хансан Ө.х энэ үзүүлэлт нь эдийн засгийн ситемийн хөгжлийн түвшингийн шинж чанарыг харуулах. Нэг хүнд ноогдож байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний тоо хэмжээ нь тухайн үндэстний эдийн засгийн чадавхийн хэмжээг харуулна. ЗЗ өрсөлдөөний тусламжаар тогтсон үнийн тогтвортой түвшинг барихад макро эдийн засгийн зохицуулалт нэмэгдэнэ. Хөдөлмөрийн чадвартай хүн амын ажил эрхлэлтийг түшинг нэмэгдүүлэх. Гадаад худалдааны балансын тэнцвэржилтийн сайжруулах үндэсний валютыг хөрвөдөг болгох валютийн ханшийг тогтворжуулах. Зах зээлийн нөхцөлд тохирсон нийгмийн хамгаалалт үр ашигтай бодлого явуулсан г.м болно. Ө.х макро эдийн засгийн зохицуулалт нь: 1) Юу үйлдвэрлэх вэ? 2) Яаж үйлдвэрлэх вэ? 3) Хэнд үйлдвэрлэх вэ? Гэдэг асуудлыг зохицуулахад чиглэгдэнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний тухай ойлголт Түүний зардал талаас буюу бүтээгдэхүүнээр тооцох арга Нэгж хугацаанд үйлдвэрлэн гарсан нийт гарцыг ДНБ гэнэ. Ө.х нэг жилийн хугацаанд нийт эдийн засгийн хэмжээгээр үйлдвэрлэсэн эцсийн тухай яригдаж байгаа учир нийт бүтээгдэхүүн нь мөнгөөр хэмжигдэнэ. --ДНБ-ийг зөвхөн эцсийн бүтээгдэхүүнээр тооцно. Ө.х завсрын бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй. --- Бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй байгаа үйлдвэрлэгч биш хүчин зүйлүүдийг ДНБ-г тооцохдоо оруулж тооцохгүй Энд: Ш Үнэт цаас буюу шилжих төлбөртэй холбоотой санхүүгийн үйл ажиллагаанууд. Ш Төрөөс олгож байгаа бүх төрлийг тэтгэвэр тэтгэмжүүд, бүх төрлийн даатгал. Ш Хувийн нийтийн төлбөрүүд Ш Хувьцаа облигаци өрийн бичиг зэрэг үнэт цаасны худалдах ба худалдаж авах үйл ажиллагаа Ш Өмнө нь худалдсан барааг дахин худалдах үйл ажиллагаа Ө.х зөвхөн тухайн онд үйлдвэрлэсэн бараагаар ДНБ-ийг тооцох болно. ДНБ-ийг ерөнхийдөө 3 аргаар тооцдог. 1) Зардлаар буюу бүтээгдэхүүний урсгалаар 2) Орлогын урсгалаар буюу хуваарилалтын аргаар 3) Үнэ цэнийн аргаар тооцох ДНБ нь эцсийн хэрэглэгчид очиж байгаа тухайн жилд үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүн учраас эцийн хэрэглэгчдээс тэдгээрийн олж авахад зарцуулсан нйит зардлын дүнгээр тодорхойлох бүрэн боломжтой. Үүнийг зардлаар тодорхойлох арга гэнэ. ДНБ= C+I+G+ C--- Хувийн хэрэглээний зардал • Удаан эдэлгээтэй бараа үйлчилгээний зардал • Өдөр тутмын өргөн хэрэгцээний барааны зардал (талх сүү г.м) • Бүх төрлийн үйлчилгээний зардал зэрэг багтана. Ш I Хөрөнгө оруулалтын ба үйлдвэр аж ахуйн газрын хэрэглээний зардал Ө.х пүүсийн хэрэглээний зардал Ш Үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийг худалдаж авах зардал Ш Шинээр барилга байгууламж барих зардал Ш Түүний эд нөөцийг хадгалах хамгаалахтай холбогдон гаран зардал г.м G-Засгийн газрын хэрэглээний зардал ө.х бүтээгдэхүүн ба үйлчилгээг худалдаж авах г.м зардлууд § Ажиллах хүчний зардлууд (цалингийн) § Засгийн газрын аж ахуйн болон техник үйл ажиллагаатай холбогдон гарах зардал § Шилжих төлбөрийн зардлууд § = х-1 нь Экспорт импортын үйл ажиллагаатай холбогдон гарах зардал буюу гадаадын хэрэглэгдэх бүтээгдэхүүн үйлчилгээг олж авахад зарцуулсан зардал ДНБ-ийг орлого талаас нь тооцох . ДНБ-ийг дараах орлогуудаар тодорхойлж болно. ь Хөдөлмөрийн төлөө авч байгаа хүн амын цалингийн орлого ь Рентийн орлого ь Зээлийн хүүгийн орлого ь Бүх төрлийн ашгийн орлого ДНБ= Цалин+ Рент+ Хүү+ Ашиг+ Ногдол ашиг корпорацийн ашиг+ Элэгдэл хорогдлын шимтгэл ба шууд бус татвар Цалингийн төлбөрт: ь Үйлдвэр аж ахуйн газрууд дахь даатгал суутгалууд ь Тэтгэвэр тэтгэмж ь Ажилгүйдлийн даатгал шимтгэл болно. Рент ба түрээсийн төлбөрийг газар тоног төхөөрөмж бусад нөөцийн өмчлөгчдэд орлогын хэлбэрээр олгож байна. Хүүгийн орлого капиталийг нь ашигласны төлөө ажилчдын төлж байгаа мөнгөн төлбөрийг хүүгийн орлого гэж ойлгоно. Ашгийн орлогыг: ь Үйлдвэр аж ахуйн газрын ажилчдын ашгийн орлого, Ө.х пүүсийн нөхцөл ь Хувьцаа эзэмшигчдийн ашигдивидент ь Үүнээс гадна энэ ашгийн нэг хэсгийг корпораци татвар хэлбэрээр авна . ь Хуваарилдаагүй ашгийн үндсэн хэсэг нь үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт болж өгнө. Элэгдэл хорогдлын шимтгэл ба шууд бус татвар. Шууд бус татварт гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар хамаарагдана. ДНБ-ний төрөл: ДНБ мөнгөөр илэрхийлэгддэг учир бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ нэмэгдээгүй байхад үнийн өсөлтөөс болоод түүний хэмжээ өсч болно. Иймд ДНБ- г хоёр ангилна. Нэрлэсэн ДНБ Бодит ДНБ Жнь:ДНБ хоёр дахин өсөж энэ хугацаанд мөн үнэ хоёр дахин өсөж байж болно. Гэвч бодит байдалд бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдээгүй болно. Ийм учраас янз бүрийн хугацаан дахь ДНБ-ийг харьцуулахын тулд үнийн индексээр илэрхийлнэ. Үнийн түвшний өөрчлөлтийг илэрхийлэх үзүүлэлтийг үнийн индекс ба дефлятор гэнэ. Дефлятор нь тайлант ба суурь жилийн үнийн ялгааг илэрхийлэгч коэффициент юм. Дефлятор = —тайлант онийн үнийн дүн Нэрлэсэн ДНБ гэж тухайн онд үйлдвэрлэгдсэн эцсийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг тухайн үеийн үнээр үржүүүлж тооцохыг хэлнэ. Бодит ДНБ гэж тухайн онд үйлдвэрлэсэн эцсийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг суурь оны болон өөрчлөлтгүй тогтмол үнээр үржүүлж тооцсоныг хэлнэ. ДНБ-ийг үнэ цэнийн аргаар тооцох: Бүтээгдэхүүнийг эхнээс нь аваад эцсийн бүтээгдэхүүн болтол оролцож буй бүх пүүсүүдийн шинээр бий болгосон үнэ цэнийн нэгэн замаар судлах арга юм. Ж.нь a)Тариалинчид буудайгаа гурилын үйлдвэрт 30 мянган төгрөгөөр зарсан гэвэл 30мянган төгрөгийн үнэ цэнэтэй зүйл бүтээнээ гэж хэлж болно. b)Гурил болгоод 50мянган төгрөгөөр талхны үйлдвэрт худалдсан нөхцөлд гурилын үйлдвэр 20мянган төгрөгийн үнэ цэнэтэй зүйлийг бүтээв. c)Талхны үйлдвэр гурилаар талх бариад 90мл төгрөгөөр худалдсан бол 40мянган төгрөгийн үнэ цэнэ шинээр бий болсон. Иймд: ДНБ= 30+20+40=90 Үндэсний тооцооны системийн үзүүлэгтүүд. a) ДНБ=C+I+G+ Нэгж хугацаанд үйлдвэрлэгт нийт гарцын хэмжээг ДНБ b) ДЦБ=ДНБ- капиталын нэгдэл хорогдлын шимтгэл c) ХО=ДЦБ- бизнесийн шууд бус татвар Үндэсний орлого нь тухайн улсад цоо шинээр үйлдвэрлэж бий болгосон илэрхийлдэг үзүүлэлт юм. ҮО= цалин+рент+хүү+ашиг Өрх гэрүүдэд шинхэнэ байдлаар олгогдож байгаа орлогыг хувийн орлого гэнэ. ХО=ҮО--- Хувийн орлогын татвар Өрх гэрүүд хувийн цэвэр орлогынхоо нэг хэсгийг хэрэглээгээ хангахад, үлдсэн хэсгийг нь ирээдүйн хэрэглээнд зориулан хуримтлуулдаг. Иймд хувийн цэвэр орлого нь өрхийн амьдрлын түвшинг харуулдаг гол үзүүлэлт юм. Лекц 2 Нийт эрэлт ба нийлүүлэлт Нийт эрэлт түүнд нөлөөлөх хүчин зүйл Зах зээлийн субьектүүдийн (өрх гэр, пүүс, төр, гадаадын хэрэглэгч) эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээг олж авах ирээдүйн хэрэглээний зардлуудын нийлбэрийг эдийн засагт нийт эрэлт гэж нэрлэнэ. Ө.х бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн янз бүрийн түшинд зах зээлийн субьектүүдээс их буюу бага хэмжээгээр худалдан авахад бэлэн байгаа байдлыг ЗЗ-ийн нийт эрэлт гэнэ. P AD Q ДНБ ЗЗ- н нийт эрэлтэнд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө. 1. Үнийн түвшин Үнийн түвшин ба нийт эрэлтийн хэмжээ хоорондоо урвуу хамааралтай байна. А. Үнийн түвшин доогуур байвал үндэсний бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж гадаадын болон дотоодын хэрэглэгчдийн худалдан авах хэмжээ нэмэгдэнэ. Б. Хэрвээ бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн түвшин дээшилвэл хэрэглэгчдийн худалдан авах хэмжээ буурах болно. Үнийн бус хүчин зүйлийн нөлөөлөл P P---- Үнийн түвшин AD Q--- Үйлдвэрлийн бодит хэмжээ AD--- Нийт эрэлтийн муруй Q ДНБ a) Нийт эрэлтийн шугам AD- с болж шимтгэл нийт эрэлт нэмэгдэнэ. b) AD- с болж шилжхэд нийт эрэлт буурна. Ө.х үнийн бус хүчин зүйлийн нөлөөллийн үр дүнд үнийн тухайн түвшинд нийт эрэлтийн хэмжээ бүхэлдээ өөрчлөлддөг байна. Үнийн бус хүчин зүйлүүд нийт эрэлтийн хэмжээг бууруулах чиглэлээр үйлчилж байвал нийт эрэлтийн муруй бүхэлдээ зүүн доош шилжих ба өсгөх чиглэлээр үйлчилж байвал баруун дээш шилжинэ. AD= DC+ DI+DG+ D 1) Хэрэглээний зардлууд (C) (Нийт AD-d нөлөөгөөр P-н бус хүчин зүйл ) Ш Хэрэглэгчийн материалаг болох санхүүгийн активууд Ш Хэрэгоэгчийн өр ширийн байдал Ш Хэрэглэгчийн ногдол буй татварын хэмжээ 2. Хөрөнгө оруулалтын янз бүрийн хэлбэрүүд (I) Ш Зээлийн хүүгийн Ш ХО- н хүлээгдэж буй ашгаас Ш Шинэ техник технологи нэвтрүүлсний улмаас 3. Улсын зарплын өсөлт бууралтаас хамаарах (G) 4. Цэвэр экспортын зардлаас хамаараад ) Ш Экспортлогч орнуудын үндэсний орлогын хэмжээнээс Ш Вальтын ханшийн өөрчлөлтөөс 5. Улс орны эдиын засгийн амьдралд гарч байгаа өөрчөлтөөс 6. Улс орны улс төр, нийгэм сэтгэл зүйн амьдралд гарч байгаа өөрчлөлтөөс хамаарна. Нийт нийлүүлэлт түүнд нөлөөлөх хүчин зүйл Бүтээгдхүүн үйдчилгээний үнийн янз янз бүрийн түвшинд тохирсон үйлдвэрлэсэн бодит хэмжээний түвшин нийт нийлүүлэлт гэж ойлгоно. Үний нөлөөлөл: Ш Хэрэв барааны үнийн түвшин өндөр байвал үйлдвэрлэгч бодит хэмжээг цааш нь нэмэгдүүлэх урамшууллын хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. Ш Хэрвээ үнийн түвшин буурах юм бол үйлдвэрлэлд ашиггүй бөгөөд алдагдалтай болох учраас нийт нийлүүлэлт буурч болно. Нийт нийлүүлэлт нь бүтээгдэхүүний бодит хэмжээг илэрхийлэх бөгөөд Ө.х улс орны эдийн засгийн системийн хэмжээнд үйлдвэрлэгдсэн дотоодын бодит бүтээгдэхүүний хэмжээг илэрхийлнэ. Энэ үед барааны үнийн түвшин ДНБ- ний дефлятоор тодорхойлоно. P AS III P I II ДНБ Нийт нийлүүлэлтийн график нь 3 хэсгээс тооцно. • P--- үнийн түвшин • Q-- үйлдвэрлэсэн бодит хэмжээ ба ДНБ • AS—нийт нийлүүлэлтийн муруй • I--- Кейнсийн хэрчим • II—Завсрын хэрчим • III--- Сонгодог чиглэлийн хэрчим I--- хэсэгт үйлдвэрлэлж хэмжээ нэмэгдэхэд үнэ өөрчлөгдөхгүй байх (Кейнсийн хэрчим), яагаад гэвэл үйлдвэрлэгчид хөдөлмөрийн ба бусад нөөцийг хатуу үнээр авч байгаа учир үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд зардал өсөхгүй учир барааны үнэ өсөхгүй. II—хэсэгт үндэсний үйлдвэрлэгчийн хэмжээ үнэ хоёр нэмэгдэж байна. Нэгж барааны зардал өсч байгаа учир үйлдвэрлэл ашигтай болгоын тулд пүүсүүд барааны үнээ өсгөнө. Барааны бодит хэмжээний өсөлтийн үнийн өсөлт дагалдана. Үйлдвэрлэгч хөгжлийн явцад зарим салбарт ашиглалтгүй нөөц хүчин чадал байсаар байдаг. Учир энэ харьцангуй өсч, буй салбар муу хөдөлмөр капиталын урсгал эрчимтэй явагдаж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгддэг. Ийнхүү завсрын үед нийт нийлүүлэлт нь үнийн түвшинтэй шууд хамааралтай. III—хэсэгт үйлдвэрлэлийн хүчин чадал дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд энэ үед үйлдвэрлсэн хэмжээг цашш нь нэмэгдүүлэх боломжгүй юм. Эдийн засаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа учир үнэ цааш хичнээн өслөө ч гэсэн барааны тоо хэмжээг нэмэгдүүлж чадахгүй. ЗЗ-н нийт нийлүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлүүд. Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн түвшин нөлөөлнө. Ө.х үнийн түвшингийн өөрчлөлт зөвхөн нэг муруй дээрх нийт нийлүүлэлтийн тоо хэмжээнд нөлөөлнө. Харин үнийн бус хүчин зүйлүүдийн нийт нийлүүлэлтийн муруйг шинэ байрлалд шилжүүлэхэд нөлөөлнө. Ө.х үнийн бус хүчин зүйлүүдийн өөрчлөлт, нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ба бууруулна. P AS P Q ДНБ Нийт нийлүүлэлтийн шугам болж шилжихэд үнийн бус хүчин зүйллүүд нөлөөлсөн байна. Үнийн бус хүчин зүйлүүдийн өөрчлөлт нь нэгж бүтээгдэхүүнд ноогдож буй зардлыг ихэсгэх буюу бууруулна. Ш Үнийн бус хүчин зүйлүүд Ш Газар хөдөлмөр капитал г.м үйлдвэрлийн хүчин зүйл Ш Татвар нь хувь хэмжээ Ш Үйлдвэрлэгчдийн тоо хэмжээ Ш Улс орны эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд г.м Макро тэнцвэрт байдал Үйлдвэрлэгчийн хэмжээ ба үнийн түвшингийн хоорондийн тэнцвэрт байдал. Хэрвээ эдийн засгийн системд урт хугацааны тэнцвэрт байдалд буй үед Ө.х бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэвийн түвшинд барааны болон хүчин зүйлийн зах зээлүүд хоорондоо харьцаатай үед: Ш Хэвийн ашигтай байх зардлыг нөхөх орлогыг хангахүйцаар байх тохиолдолд үнэ байх ёстой Ш Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт ба нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхүйгээс хөдөлмөрийн нөөцийн үнэ өндөр байх ёстой. Макро ба микро эдийн азсагт аль алинд нь үйлдвэрлэлийн бодит хэмжээ ба үнийн түвшингийн хоорондын тэнцвэрт байдал нь нийт эрэлт нийт нийлүүлэлтийн муруйн огтолцлын цэгээр тодорхойлогдоно. Ө.х нийт эрэлт нийлүүлэлтийн хоёр тэнцэх үеийн үнийн түвшин ба үйлдвэрлэлийн бодит хэмжээг тэнцвэрт үнийн түвшин ба тэнцвэрт үйлдвэрлийн хэмжээ гэж нэрлэнэ. P AD AS P ДНБ Лекц 3 Мөнгө зээлийн бодлого Мөнгөний гүйцэтгэх үүрэг, мөнгөний түүхэн хэлбэрүүд 1. Мөнгө нь арилжааны хэрэгслийн ба санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ. Мөнгө гэж нийтээрээ төлбөрийн хэрэгсэл гэдгийг зөвшөөрч хуулиар баталгаажсан мөн тодорхой активуудаар баталгаажсан байнга худалдан авах чадвартай бүүтэгдэхүүн үйлчилгээ харилцан солилцоход ерөнхий тэнцвэрийн үүрэг гүйцэтгэдэг онцгой таваарыг мөнгө гэнэ. Мөнгө тооцооны ба өртгийн хэмжүүрийн үүрэг гүйцэтгэнэ. – Янз бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээний харьцангуй өртгийг тоон талаас нь нэгдсэн үзүүлэлтээр хэмжих боломжтой болно. – янз бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээний харьцангуй өртгийг хооронд нь харьцуулах боломжтой болно. – Мөнгө яагаад тооцооны ба өртгийн хэмжүүрийн үүрэг гүцэтгэдэг вэ гэвэл a) Мөнгө байнга ашигтай шинж чанартай байх b) Мөнгө байнга үнэ цэнэтэй байна. Мөнгө байнга худалдан авах чадвартай байгаа явдал. Өөрөөр хэлбэл мөнгө нь: • Алтаар • Гадаад валютаар • Тухайн орны бүтээгдэхүүн үйлчилгээгээр баталгаажсан байдаг учир байнга үнэ цэнэтэй худалдан авах чадвартай байна. • Татварын үнэ ба мөнгөний хооронд урвуу хамааралтай байна. Ө.х • Барааны үнэ нэмэгдвэл мөнгөний худалдан авах чадвар буурна. • Барааны үнэ буурвал мөнгөний худалдан авах чадвар өснө. Мөнгөний бодит өртөг буюу худалдан авах чадвар гэдэг бол бараа үйлчилгээний тоо хэмжээ юм. Р= Р—барааны үнэ D—Мөнгөний худалдан авах чадвар Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг Ө.х тухайн барааны ашигт чанарыг мөнгөөр хэмждэг. Ингэж бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг буюу ашигт чанарыг мөнгөний нэгжээр илэрхийлснээр нэг барааны өртгийг нөлөө барааны өртгөөр илэрхийлэх шаардлагатай болж янз бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээний харилцан адилгүй ашигт чанарыг хооронд нь харьцуулж арилжаа солилцоогоо явуулах бүрэн боломжтой болсон. Мөнгө хуримтлалын хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. Ө.х мөнгө нь байнга үнэ цэнэтэй худалдан авах чадвартай байдаг. § Бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулсаны дараа эзэндээ ирээдүйд бараа олж авах боломж олгодог учир. § Төлбөрийн хэрэгслийн үүрэг гйүцэтгэх чадвартай байх. § Мөнгө нь ирээдүйд хөрвөх чадвартай байх учир (санхүүгийн бусад активуудаас хөрвөх чадвар хамгийн сайтай нь) § Инфляцийн түшин өндөр байгаа үед мөнгө хуримтлалх хэрэгслийн үүрэг гүйцэтгэхдээ ашиг багатай байж болно. Мөнгө нь бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй солигдох чадвартай буюу мөнгөөр ямарч бараа үйлчилгээг худалдан авдаг учир түүнийг хуримтлал болгон хадгалдаг байна. Мөнгөнд тавигдах техникийн шаардлага. § Мөнгө хуваагдах шинж чанартай байх § Мөнгө найдвартай баталгаатай болох § Аль болон удаан хугацаанд хадгалж болдог § Хэн бүхэнд таних боломжтой байх § Хуурамчаар үйлдэх боломжгүй байх § Нууцлалын зэрэглэл өндөртэй байх § Бараа таваар болон санхүүгийн активуудаа баталгаажсан байх. § Тээврлэх ба хэрэглэхэд тохиромжтой байх Зээлийн мөнгөний төрлүүд: ь Вексель: тодорхой хугацаанд зээлдэгч зээлдүүлэгчид төлбөр төлөх тухай өрийн бичиг ь Депозит мөнгө: Банкны хадгаламж дээр үндэслэж нэг тооцоот данснаас нөгөөд мөнгө шилжүүлж банк хоорондын тусгай тооцоот тогтолцоо. ь Чек: Данснаас тодорхой хэмжээний мөнгө төлөх тухай өмчлөх хийх зөвшөөрөл. ь Компьютерийн мөнгө - компьютерийн тусламжтайгаар хийдэг банкны тооцоот тогтолцоо. Банкаар дамжуулан хийдэг төлбөр тооцоог 2 хувааж авч үзнэ. A. Бэлэн мөнгөний төлбөр тооцоо банкаар дамжуулан төлбөрийн аливаа нэг хэрэгслийг ашиглан хийж байгаа гүйлгээг хэлнэ. Мөнгөний зах зэл нийлүүлэлт эрэлт үнэ Орлого болон барааны нийт эрэлтэнд эргэлдэж байгаа мөнгөний тоо хэмжээ дараах хүчин зүйлүүдэд нөлөө үзүүлнэ. • Үндэсний үйлдвэрлэлт бодит хэмжээнд • Хүн амын ажил эрхлэлтийн түвшинд • Барааны үнийн түвшинд • Бусад хувьсах хүчин зүйлүүдэд Гүйлгээнд байгаа нйит мөнгөний хэмжээг дараах байдлаар тодорхойлоно. Мөнгөний нийлүүлэлт: Мөнгөний нийлүүлэлтийн талаар эрдэмтэд янз бүрийн үзэл бодолтой байдаг. Гэхдээ ихэнх эдийн зйсагчид мөнгөний нийлүүлэлтийг “мөнгө” ба “бараг мөнгө” гэсэн 2 хэсгээс бүрдэнэ гэж үздэг. Мөнгөний нийлүүлэлтийг , , , гэсэн төрлүүдээр авч үзвэл тэдгээрийн бүтэц нь дараах болно. M= + + 1. = бэлэн мөнгө + чекийн мөнгө. Гүйлгээнд байгаа цаасан ба металл мөнгө Чек бичиж төлбөр хийх боломжтой. Арилжааны банкууд болон тооцооны ба хадгаламжийн бусад байгуулагууд хадгалагдаж байгаа мөнгө. Бараг мөнгө ба 2. = + хугуцаагүй хадгаламж + бага хэмжээний хугацаатай хадгаламж. Өөр өөр хэлбэл хуримталлын хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байгаа бүх мөнгө энд тооцогдоно. 3. = + Засгийн газрын үнэт цаас+ том хэмжээний хугацаатай хадгаламж. Мөнгөний нийлүүлэлтийн үндсэн элемент бол a) Цаасан мөнгө b) Чекийн хадгаламжийн мөнгө болно. Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ. Цаасан ба зоосон мөнгө гүйлгээний хэрэгслийн үүргийг гүйцэтгэх болсноор гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдсан. Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ. М= M—гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ Т--- бүтээгдэхүүн үйлчилгээний тоо хэмжээ Р--- барааний үнэ Ү--- мөнгөний эргэлтийн хурд Мөнгөний эрэлт Мөнгөний эрэлт дараах хүчин зүйлээс хамаарна. --- Үнийн түвшинээс хамаарна. Үнийн түвшин өндөр байх юм бол мөнгөний тоо хэмжээ ихээр шаардна. --- Мөнгөний эрэлт нь үндэсний үйлдвэрлэл бодит хэмжээтэй шууд хамааралтай байх учир үндэсний үйлдвэрлэгчийн өсөлт нь үйлдвэрийн ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх учраас мөнгөний тоо хэмжээ ихээр шаардана. --- Мөнгөний эрэлт нь мөнгөний эргэлттэй урвуу хамааралтай. Мөнгөний эргэлтийн хурд их байвал мөнгөний тоо хэмжээг багаар шаардана. Мөнгөн дэх наймааны ба арилжааны эрэлт. Арилжааны мөнгөний эрэлт нэрлэсэн үндсэний нийт бүтээгдэхүүнтэй ижил хэмжээгээр өөрчлөгдөнө. Ө.х барааны үнэ өсч байгаа тохиолдолд эсвэл үйлдвэрлсэн хэмжээ өсч байгаа тохиолдолд өрх гэр болон пүүсүүдэд наймаанд зарцуулах мөнгө их хэрэгтэй болно. Q Q Q Наймааны мөнгөний эргэлт хүүгээс бус нэрлэсэн ҮНБ –ний хэмжээнээс хамаарах учраас түүний ( ) хэлбэрээр дүрсэлсэн байна. Q--- мөнгөний тоо хэмжээ. Лекц 4 Төрийн мөнгөн зээлийн бодлоо Арилжааны банк түүний гүйцэтгэх үүрэг Зээлжүүлэгч байгууллагуудын бүлгийг бүрдүүлж, мөнгөн хөрөнгийг хуримтлуулан зээлдүүлэх, мөнгөн тооцоо хийх, гүйлгээнд зээлийн хөрөнгө оруулах янз бүрийн үнэт цаас, гаргах зэрэг үүргүүдийг гүйцэтгэх эдийн засгийн онцгой байгууллагуудыг банк гэнэ. Ө.х бусдын мөнгөн хөрөнгийн хадгалах, зээл олгох, төлбөр тооцоо үйлчилгээ үзүүлдэг ашгийн төлөө байгууллыг армжааны банк гэнэ. Үүрэг, үйл ажиллагааны шинж байдлаар нь банкуудын -Төв банк -Арилжааны банк -Санхүүгийн банк гэж ангилдаг. Арилжааны банкны гүйцэтгэх үүрэг: -Бусдын мөнгөн хөрөнгийг хадгалах -Төлбөр тооцооны үйчилгээ хийх -Зээл олгох үйл ажиллагаа -Өөрийн нэргийн өмнөөс 3-дагч этгээдэд төлбөрийн баталгаа гаргах -Гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах -- Үнэт металл эрдэнийн чулуу худалдан авах худалдах --Гадаад төлбөр тооцоо хийх --Үнэт цаас гаргах худалдах худалдаж авах -- Санхүүгийн түрээсийн гүйлгээ хийх -- Хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр зөвлөмж өгөх Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт Банкнаас нэг зээлдэгч болон түүнд холбогдох этгээдэд олгох зээл төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20%-с хэтэрч болохгүй. Банкнаас гаргах төлбөрийн баталгааны нийт дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна. Тухайн банкны гишүүн төлөөлөн удирдах зөвлөлийг дарга гишүүн гүйцэтгэх захирал бусад ажилтан болон тэдгээр холбогдох этгээдэд олгох зээл төлбөрийн баталгааны дээд хэсэгт нь банкны өөрийн хөрөнгийн 5%-с тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20%-с хэтэрч болохгүй. Банк байгуулах --- Төсвөөс санхүүждэг хуулийн этгээд --- Шашны байгууллага ---- Олон нийтийн байгууллага ---- Энэрэнгүй үйлсийн сангаас бусад 1. Хуулийн этгээд 2. Иргэн банк үүсгэн байгуулж болно. Банк зээлийн үйл ажиллагааны зарчим Хувь хүмүүс аж ахуйн нэгжийн сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийн хуримтлуулж хөрөнгө оруулах шаардлагатай салбар бизнес эрхлэгдэгч уг хөрөнгийн зээлдүүлэх санхүүгийн зуучлагчийн үүргийг арилжааны банк гүйцэтгэнэ. Арилжааны банк зээл олгохдоо дараах зарчмыг баримтлана. Лекц5 Инфляци Инфляцийн тухай түүнийг бий болгох шалтгаан төрөл Инфляци гэдэг бол үнийн ерөнхий түвшин өсөх. Ө.х үнийн ерөнхий түвшин байнга өсөх мөнгө үнэгүйдэх мөнгөний худалдан авах чадвар буурах үзэгдлийг инфляци буюу мөнгөний ханш уналт гэнэ. Энэ үйл явц нь дараах онцлогтой байна. Ш Ганц нэг барааны үнэ өсөж буй хэрэг биш харин дунджаар бүхэлдээ өсөж буй үзэгдэл юм. Ш Энэ үйл явц удаан хугацаагаар үргэлжлэх үйл явц Ш Барааны үнэ тодорхой хязгаараас хасах өсөлттэй үед Ө.х мэдэгдэхүйц өсөж буй үзэгдэл юм. Инфляци бий болох шалтгаан Инфляци бий болгох шалтгааныг ерөнхийд нь 2 ангилна. 1. Нийт эрэлтээс хамаараад AS P AD P Q ДНБ Үнийн түвшний өөрчлөлтийг нийт эрэлтийн илүүдлээр тайлбрлана. (AD ) Бүх нөөц хээдийнээ бүрэн ашиглагдсан байх учраас илүүдэл эрэлтэд үйлдвэрлэлийн салбар бодит бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлж хариулт хийж чаддаггүй. Энэ илүүдэл эрэлт байнга үйлдвэрлэгдэх бодит бүтээгдэхүүний үнийг өсгөхөд хүргэж эрэлтийн инфляци бий болно. Ө.х эрэлт нэмэгдээд байхад түүнийг хангах хэмжээнд үйлдвэрлэл явагдаж чадахгүй үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлтөөс эрэлт илүү хурдцтай өсөж байгаагаас үнэ өсдөг. Иймд нийт эрэлтийн өслтөнд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө. Ш Гүйлгээнд байх ёстой мөнгөний тоо хэмжээ байх ёстой хэмжээнээс их байгаа үед Ш Төсвийн ажиллагсадын цалин тэтгэвэр тэтгэмжийг үндэслэггүй нэмэгдүүлснээс. Ш Банкны зээл хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгөөр хийснээс. Ш Мөнгө зээлийн бодлогын зарим нэг алдаатай үйл ажиллалгаас Ш Бүтээгдэхүүн үйлчилгээний хомсдлоос Ш Үндэсний үйлдвэрлэлийн бодит хэмжээний бууралтаас Ш Бусад шаалтгаануудын улмаас г.м Гүйлгээний хүрээнд байх мөнгөний тоо хэмжээ барааны (M= ) үнийн дүнгээс давсны улмаас нийт эрэлт өсч нийлүүлэлт нь эрэлтээсээ хоцордог. Ө.х хэт их хэмжээний мөнгө ногдоход хүрдэг. Ингэж үүссэн ханш уналтыг эрэлтийн инфляци гэнэ. Нийт эрэлт нь хэрэглэгчдийн худалдан авах чадвар юм. Иймд эрэлтийн хэмжээ нь гүйлгээний хүрээн дэх мөнгөний тоо хэмжээгээр тодорхойлно. Нийт эрэлт, нийт нийлүүлэлээсээ давахад барааны хомсдол үүсч үнэ аяндаа өсөн инфляцийг бий болгоно. 2. Үйлдвэрлэлийн зардлын өсөлт ба нийт нийлүүлэлтийн бууралтаас хамаараад P AD AS P Q ДНБ Зардлын өсөлтөөр нөхцөлдсөн инфляцийн онол нэгж бүтээгдэхүүний зардлыг өсгөхөд хүргэдэг хүчин зүйлүүдээр үнийн өсөлтийг тайлбарлана. Эдийн засаг дахь нэгж барааны зардлын өсөлт нь тухайн үнийн түвшинд пүүсүүдийн бэлэн байгаа бүтээгдэхүүний хэмжээ болон ашгийг багасгана. Үүний дүнд нийт эдийн засгийн хэмжээнд бараа үйлчилгээний нийлүүлэлт багасгана. Нийлүүлэлтийн энэ багасалт үнийн түвшинг дээшлүүлнэ. Иймд барааны зардлын өсөлтөнд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө. Ш Эдийн засгийн нөөцүүдийн үнийн өсөлт буюу цалин хөлсний өсөлтөөс хамаараад. Ш Түүхий эд материалын өсөлтөөс хамаараад Ш Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаараад Ш Эрчим хүч цахилгаан, дулааны үнийн өслтөөс хамаараад Ш Хөдөлмөрийн бүтээмжэн бууралтаас хамаараад Ш Үйлдвэрлийн технологи хуучирснаас Ш Үлдвэрлэлийн болон хөдөлмөр зохион байгуулалт оновчгүй байснаас Ш Үйлдвэрлэгчид ногдож байгаа татврын хэмжээ нэмэгдсэнээс Ш Вальютын ханшны өөрчлөлтөөс хамаараад г.м Олон хүчин зүйлээс хамаараад нэгж барааны зардал өсч барааны үнэ нэмэгдэж инфляци бий болдог байна. Үүнийг зардлаас үүдэлтэй инфляци гэж нэрлэнэ. Лекц 6 Хэрэглээ, хуримтлал, хөрөнгө борлуулалт Хэрэглээ: Нийгэм оршин тогтнох, амьдрахын үндэс нь хэрэглээ юм. Өөрөөр хэлбэл хүмүүс хэрэглээгүйгээр амьдарч чадахгүйтэй холбоотой. Иймд энэ зорилгоор материал баялгийн үйлдвэрлэлийг зохион байгуулдаг бөгөөд түүний түвшнээс хамаардаг. Иймд хэрэглээ гэж хуримтлалд ороогүй татвар төлсний дараах орлогын үлдсэн хэсгийг хэлнэ. Орлого = Хэрэглээ + Хуримтлал Хэрэглээ = Орлогоос – Хуримтлалыг Хуримтлал = Орлого – Хэрэглээ Хэрэглээний түвшинд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө. — Хэрэглэгчийн орлогоос Орлого нь хүн амын бүтээгдэхүүн ба үйлчилгээний эрэлт нь тодорхойлогдоно. — Барааны үнийн өөрчлөлтөөс — Өрхийн хуримтлуулсан хөрөнгийн хэмжээ — Хэрэглэгчийн өр зээл — Хүлээлт ба таамаглал — Татвар хураамж — Аливаа нэг бүтээгдэхүүн ба үйлчилгээ төлбөргүй байгаа эсэхээс /боловсрол, эрүүл мэнд, мэргэжил эзэмших/ — Зах зээл дээр бараа таваар бэлэн байгаа байдлаас — Хадгаламжийн болон зээлийн хүүгийн хэмжээнээс хамаардаг Хуримтлал: Хэрэглээнд ороогүй үлдсэн орлогын нөгөө хэсгийг хуримтлал нэж нэрлэнэ. Иймд хуримтлалын түвшинд дараах хүчин зүйл нөлөөлнө. — Хэрэглэгчийн орлогын өөрчлөлт — Бүтээгдэхүүн ба үйлчилгээний үнийн өөрчлөлт — Хэрэглэгчийн баялаг — Хэрэглэгчийн хүлээлтүүд — Хэрэглэгчийн өр ширийн байдал — Татвар ноогдуулалт ба инфляцийн өөрчлөлт — Валютын ханшийн өөрчлөлт — Зээлийн хүү — Хэрэглэгчдэд үзүүлж байгаа аливаа хөнгөлөлтүүд — Эдийн засгийн улс төр, нийгэм сэтгэл зүйн амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдээс хамаардаг. Орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээ ба хуримтлал хоёр өсөх боловч хуримтлалын өсөлт нь хэрэглээний өсөлтөөс ямагт түрүүлж байдаг. Энэ зүй тогтлыг анх Английн эдийн засагч Кейнс гаргасан учраас Кейнсийн сэтгэл зүйн хууль гэж нэрлэдэг. Иймд өрх гэрүүд дараах шаардлагуудаас хамаараад хуримтлал бий болгодог байна. — Ирээдүйн зарим хэрэгцээг хангахын тулд — Амьдралын явцад бий болох сөрөг үр дагавараас хамгаалахын тулд — Амьдралын туршид хэрэгцээгээ жигд хангах — Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө — Амьдралын явцад зарим үед их хэмжээний мөнгө хэрэг болдог учир г.м Хэрэглээ ба хуримтлалын функц, график С В С – хэрэглээ А О – татвар төлсний дараах орлого О Байнгын хэрэглээний график дээрх нэг цэгээс нөгөөд шилжих шилжилтийг (А→В) хэрэглээний хэмжээн дэх өөрчлөлт гэнэ. Энэ өөрчлөлтийг зөвхөн татвар төлсний дараах орлогын түвшинд гарсан өөрчлөлт бий болгодог. Нөгөө талаар хэрэглээний график дахь өөрчлөлт гэдэг нь шулуун бүхэлдээ дээшээ буюу доошоо шилжинэ. Энэ нь орлогоос бусад хүчин өөрчлөлтийн үр дүнд бий болно. S2 So S1 S – хуримтлал O – татвар төлсний дараах орлого А. Хэрэв тухайн орлогын түвшинд өрх гэр их хэрэглэвэл бага хуримтлуулахаас өөр аргагүй. Энэ үед хэрэглээний график дээшээ (С0-С1) шилжин, хуримтлалын графикийг доош нь (S0→S1) шилжинэ. Б. Харин тухайн орлогын түвшинд өрх гэр бага хэрэглэвэл тэр их хуримтлагдана. Хэрэглээний функц Орлого ба хэрэглээний хамаарлыг харуулсан функцийг хэрэглээний функц гэнэ. C = a + bxv C – хэрэглээ V кв - хуримтлал вм – хэрэглээ Хуримтлалийн функц S = a +( 1 – b )xv x - хуримтлал ( 1 – b ) – ахиуц хуримтлал А. Ахиуц хэрэглээ нэгээс бага байдаг учир хэрэглээний өсөлт нь орлогын өсөлтөөс удаан байдаг нь график дээр харагдаж байна. ок шугам 450 өнцгөөр байрлаж байгаа учир босоо ба хэвтээ тэнхлэг хүртэлх зай адилхан байна. Энэ нь орлого ба хэрэглээнд зарцуулж байгаа хэсгүүдтэй адил гэсэн үг. Иймд А цэг дээр хэрэглээ орлоготой тэнцүү байна. Хэрэглээ аажмаар багасаж байгаа учир хэрэглээний функцийн шугам ок шулуунаас доогуур байна. Б. Иймд хэрэглээний бууралт нь хуримтлалыг ихэсгэнэ. КВ хуримтлалын хэмжээг, ВМ хэрэглээг илэрхийлнэ. Ахиуц хэрэглээ ба ахиуц хуримтлал ∆С мрс - ахиуц хэрэглээ MPC= ∆С – хэрэглээний өөрчлөлт ∆V ∆V - орлогын өөрчлөлт Иймд ахиуц хэрэглээ гэж орлого нэг нэгжээр өөрчлөгдөхөд түүний үр дүнд хэрэглээнд гарч буй өөрчлөлтийг хэлнэ. ∆S мрs - ахиуц хуримтлал MPC= ∆S – хуримтлалын өөрчлөлт ∆V мрс + мрs = 1 Хөрөнгө оруулалт Нийгмийн дэвшлийг хангах зорилгоор үйлдвэрлэлийн ба үйлчилгээний салбарын хүрээнд хөдөлмөр, материал, техникийн нөөц, мөнгөн хөрөнгийг оруулж шинээр үйлдвэр аж ахуйн газар барих, өөрчлөн шинэчлэх, өргөтгөх, боловсронгуй болгох үйл ажиллагаанд хэрэглэх үйл явцыг хөрөнгө оруулалт гэнэ. Ө.х дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулж байгаа орлогын нэг хэсгийг хөрөнгө оруулалт гэх бөгөөд эх үүсвэрүүд нь дараах болно. — Хүн амын хуримталын — Үйлдвэр аж ахуйн ашгаас — Улсын төсвөөс Иймд хөрөнгө оруулалтын зардлыг 2 ангилна. А. Элэгдэл хорогдлын зардал – барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн элэгдсэн хэсгийг солиход. Б. Цэвэр хөрөнгө оруулалтын зардал – энэ нь биет, капиталыг нэмэгдүүлэх ба өргөжүүлж эцэст нь нийгмийн эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Нийт хөрөнгө оруулалтын орлогоос элэгдэл хорогдолын зардлыг хасахад цэвэр хөрөнгө оруулалтын зардал үлдэнэ. Хөрөнгө оруулах сонирхол эрмэлзэлийг төрүүлдэг гол хөшүүрэг бол хөрөнгө оруулалтаас олох цэвэр ашиг юм. Иймээс хөрөнгө оруулалт дахь эрэлт нь хөрөнгө оруулалтаас олох хүлээгдэж буй цэвэр ашгийн түвшинтэй шууд хамааралтай. Ашгийн түвшин хэдий чинээ их байна хөрөнгө оруулах сонирхол төдий чинээ их байна. Хөрөнгө оруулалтаас олох ашгийн түвшин зээлийн хүүгийн хэмжээнээс давж байх нөхцөлд л хөрөнгө оруулагч хөрөнгө оруулах шийдвэр гаргана. Иймээс зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ байга байна хөрөнгө оруулалт дахь эрэлт төдий чинээ их байна. Ө.х зээлийн хүүтэй шууд хамааралтай. Гэхдээ хөрөнгө оруулах шийдвэр гаргахад хэрэглэсэн зээлийн хүү бус харин бодит зээлийн хүү гол хүчин зүйл болно. Бодит зээлийн хүү = Нэрлэсэн зээлийн хүү/%/ - Инфляцийн түвшин/%/ = +- Хөрөнгө оруулалтаас олох хүлээгдэж буй цэвэр ашгийн түвшин зээлийн хүүгийн түвшинтэй тэнцүү болсон нөхцөлд хөрөнгө оруулалт үндсэндээ лргагшазшг зөвхөн ашиг өндөртэй салбарт хөрөнгө оруулалт хийгдэх болно. Лекц 7 Сангийн бодлого Сангийн бодлого нь засгийн газраас улсын худалдаа, татвар, шилжих төлбөр зэргээр дамжуулан ажил эрхлэлттйн түвшин, үндэсний орлогын үйлдвэрлэл зэрэгт нөлөөлөхийн тулд авч буй тодорхой зорилго чиглэлтэй үйл ажиллагааны нийлбэр цогц юм. Иймд сангийн бодлогын эцсийн зорилго нь улсын худалдаа, татвар, шилжих төлбөр зэргээр дамжуулана. — Ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх — Инфляцийг бууруулах — Үндэсний орлогын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх — Эдийн засгийг бүхэлд нь тогтворжуулж өндөр хурдацтай өсөлтийг хангахад оршино. Сангийн бодлогыг хэрэглэж буй арга хэрэгсэл, ямар асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байдал аяндаа үүсч байна уу эсвэл зориудын үйл ажиллагаагаар үүсэх үү гэдгээс хамааруулаад: А. Зорилтод ба зорилтод бус сангийн бодлого Б. Нийт эрэлтийг урамшуулах ба саатуулах сангийн бодлого В. Нийлүүлэлтэнд чиглэсэн сангийн бодлого гэж ангилна. Зорилтод сангийн бодлого Энэ нь нийт эрэлтийн хэмжээнд нөлөөлж ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэн, үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, инфляцийг бууруулан, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор парламент, засгийн газраас улсын зардал, татварын хувь хэмжээг өөрчлөн нийт эрэлтэнд нөлөөлж буй зориудын үйл ажиллагаа юм. Зорилтод бус сангийн бодлого Төрөөс зориудын арга хэмжээ аваагүй байхад татвар болон улсын зардалд ямар нэг хэмжээгээр аяндаа өөрчлөлт гардаг. Үүнийг зорилтод бус сангийн бодлого гэнэ. Урамшуулагч ба саатуулагч сангийн бодлого Үндэсний үйлдвэрлэлийн бууралтын буюу эдийн засгийн уналтын үед парламент ба засгийн газраас татварын орлогыг бууруулан улсын худалдааг нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг эрэлтийг урамшуулах сангийн бодлого гэнэ. Харин илүүдэл эрэлтийн улмаас барааны үнэ өсч инфляци нэмэгдэх үед татварын хувь хэмжээг нэмэгдүүлэн улсын худалдааг багасгах замаар нийт эрэлтийг бууруулахад чиглэсэн бодлогыг эрэлтийг саатуулах сангийн бодлого гэнэ. Мөн нийт нийлүүлэлтэнд шууд нөлөө үзүүлэх сангийн бодлого хэрэгжинэ. Сангийн бодлогыг А. Татвар Б. Улсын худалдаа В. Шилжих төлбөр зэргээр дамжуулан хэрэгжүүлдэг. Татварын тухай ойлголт, татварын тогтолцоо Татвар нь эдийн засагт дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ. 1. Улсын төсвийг бүрдүүлэгч үндсэн эх сурвалж 2. Төрөөс эдийн засгийг зохицуулан гол хэрэгслийн 3. Хүн ам, нийгмийн бүлгүүдийн орлого дахь тэгш бус байдлыг багасгах, амьдралын түвшинг ойртуулах хэрэгслийн үүргийг тус тус гүйцэтгэдэг. Ө.х татвараар дамжуулан эдийн засгийн нөөцүүдийг зөв оновчтойгоор хуваарилаж салбаруудын хоорондох тэнцвэрт харьцааг хангах, илүүдэл хомсдолыг зохицуулан, хүн амын бараа үйлчилгээн дэх хангамжийг жигдрүүлэхэд нөлөөлдөг байна. Төрийн сангийн бодлогыг 2 ангид авч үздэг. А. Төрийн сангийн тэлэх бодлого – татварыг багасгах цэвэр орлого нэмэгдэж улмаар хэрэглээ өснө. Б. Төрийн сангийн хумх бодлого – хэрвээ татварын хэмжээ нэмэгдвэл цэвэр орлого буурч хэрэглээ буурна. Татварыг яагаад зайлшгүй ноогдуулж байна вэ ? гэвэл — Төр чиг үүргээ хэрэгжүүлэхэд мөнгөн хөрөнгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай — Нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах, тэтгэвэр, тэтгэмжийг санхүүжүүлэхийн тулд — Нийгмийн дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхийн тулд — Хүрээлэн байгаа орчныг хамгаалах ажлын зардлыг санхүүжүүлэхийн тулд Монгол улсын татварын тогтолцоо 1. Албан татвар – хууль тогтоомжийн дагуу ирсэн аж ахуйн нэгж, байгууллагын орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ноогдуулж, хариу төлбөргүйгээр улс орон, нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ. Албан татвар нь шууд, шууд бус татвараас бүрдэнэ. 2. Хураамж – хууль тогтоомжийн дагуу төрийн зохих байгууллагаас ирсэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлчилгээ үзүүлсэний төлөө тэднээс тухай бүр авч улс орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ. 3. Төлбөр – төрийн өмч (иргэдэд өмчлүүлснээс бусад) газар, түүнчлэн газрын хэвлий түүний баялаг, ой, усны нөөц зэрэг ашиглуулсны төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгуулагаас авч улс орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд оруулж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ. Татварын төрлүүд Татвар ноогдох хэмжээгээр нь: А. өсгөн нэмэгдүүлэх буюу прогрессив татвар Орлого өсөхийн хирээр дундаж хувь өсдөг. Ийм үед их орлоготой хүн өндөр татвар төлнө. Б. Хувь тэнцүүлсэн буюу пропорциональ татвар Орлогын бүх түвшинд татварын хувь адил байх өх орлогын өсөлт бууралтаас татварын хувь хэмжээ хамаарахгүй гэсэн үг. В. өсгөн бууруулах буюу регрессив татвар Орлого өсөхөд татварын хувь хэмжээ буурах. Татварын дээд, доод хэмжээ ямар байх нь тухайн улс орны. . . — Эдийн засгийн хөгжлийн өвөрмөц байдал онцлог — Төр засгийн газраас зохицуулах бодлогын арга хэлбэрийн сонголт зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Татварыг эх үүсвэрийн хувьд: А. Орлогын татвар — Аж ахуйн нэгж байгууллагын орлогын татвар — Нийгмийн даатгалын шимтгэлийн татвар — Хүн амын орлогын татвар ордог. Б. Хөрөнгийн татвар — Хөдлөх хөрөнгө — Үл хөдлөх хөрөнгийн татвар В. Хэрэглээний татвар — Онцгой татвар — Гаалийн татвар — НӨТ — Татварыг төсөвт төлөгдөх хэлбэрээр нь хамааруулаад А. Шууд татвар — орлого буюу үр дүн бий болсон үед ноогддуулах татвар Б. Шууд бус татвар — татвар бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тарифаар дамжин үр дүн гарахыг хүлээлгүйгээр төлөгдөх татвар. — НӨАТ — онцгой албан татвар — гаалийн албан татвар Шууд ба шууд бус татварын ялгаатай тал. — Шууд татварууд хүн амын орлогыг багасгаж худалдан авах чадварыг бууруулдгаараа инфляцын эсрэг үйлчилдэг — Шууд бус татвараар өртөг үнийг нэмэгдүүлэн өндөр үнэтэй бараа үйлчилгээг бага орлоготой хүмүүс хэрэглэх боломжгүй байдаг. — Шууд бус татварыг гол төлөв аж ахуйн нэгж байгууллага төлж үйлдвэрлэл үйлчилгээний үнэ тарифт шингээж үнэ нэмэгдүүлэхээр үнэ тарифыг өсгөж инфляци бий болно. — Шууд татварууд гол төлөв улсын төсөвт орлого оруулах чиглэлтэй байдаг. — Шууд бус татварууд эдийн засгтйг удирдан зохицуулах механизмын үүрэгтэй. Лекц 8 Төрийн сангийн бодлого, төсвийн тухай ойлголт Төр чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан хуваарилах, зохицуулах мөнгөн хөрөнгийн орлого зарлагын төлөвлөгөөг Монгол улсын төсөв гэнэ. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд улсын төсөв нь төвлөрсөн мөнгөн хөрөнгийн санхүүгийн гол төлөвлөгөө, санхүүгийн хөшүүргийн гол цөм, Ө.х сангийн бодлогын үндсэн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. 1. Улс төрийн үүрэг Төсөв боловсруулснаар ямар нэгэн засгийн газрын зорилго, тэргүүлэх чиглэл, зорилт дараачийн хугацаанд тодорхой болж албан ёсны болон тооцогддог. 2. Санхүүгийн үүрэг Төсөв нь орлогын төлөвлөгөөг баталгаажуулснаар төрийн үүрэг зорилтыг хэрэгжүүлэх ёстой. 3. Дэг журмын болон хяналтын үүрэг Төсөв бол зорилтыг төлөвлөсөн ёсоор хэрэгжүүлэн биелүүлэх явдлыг удирдлагаар баталгаажуулах ёстой бөгөөд санхүү эдийн засгийн үйл ажиллагааны үр нөлөөтэй хяналтыг боломжтой болгодог. Санхүү гэдэг нь үндэсний нийт бүтээгдэхүүний хуваарилалт, дахин хуваарилалтын үндсэн дээр мөнгөн хөрөнгийг бүрдүүлэн, ашиглах эдийн засгийн харилцааны нийгэмд бий болсон тогтолцоо юм. Улсын санхүүд: 1. Улсын төсөв 2. Төсвийн гадуурх улсын сангууд 3. Улс нийгмийн даатгал 4. Улсын эд хөрөнгийн болон хувийн даатгал хамаарагдана. Монгол улсын төсвийг 2 ангилна. 1. Улсын төвлөрсөн төсөв — засгийн газрын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах улсын төсвийн нэг хэсгийг хэлнэ. 2. Орон нутгийн төсөв — аймаг, нийслэл, сум дүүргийн засаг даргын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах улсын төсвийн нэг хэсгийг хэлнэ. Төсвийн жил тухайн оны 1 сарын 1 ээс эхэлж 12 сарын 31 нд дуусна. Төсвийн бүтэц — орлого зарлага Улсын төсөв нь орлого зарлага гэсэн 2 хэсгээс бүрддэг байна. 1. Төсвийн орлого нь 2 хэсгээс бүрдэнэ. А. Татварын орлогоос бүрдэнэ. — Албан татварын орлогууд — Хураамжын орлого — Төлбөрийн орлогоос бүрдэнэ. Б. Татварын бус орлогоос бүрдэх — Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн өмчид ноогдох хувьцааны ноогдол ашиг —Төрийн өмчийн эд хөрөнгийг худалдаж борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого —Хууль тогтоомжийн дагуу төсөвт орох бусад орлогоос бүрдэнэ. 2. Төсвийн зарлага. — Төрийн төв, орон нутгийн болон өөрөө удирдах байгууллагын зардал — Боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, биеийн тамир, зоо мал эмнэлгийн зардал — Улс орныг батлан хамгаалах зардал — Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх боон улсын захиалгат геологи хайгуулын зардал — Эдийн засгийн суурь дэд бүтцийг хөгжүүлэн нийгмийн зориулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд төсвөөс зарцуулагдах хөрөнгө оруулалтын зардал — Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг жигдрүүлэн хүн амын цөөнх зарим үндэстэн ястны нийгмийн асуудлыг шийдвэрлэж, байгалийн гамшиг, гэнэтийн осол аюул, ган зуд болон хүн малд учирсан гоц халдварт өвчний хохирлыг арилгах зардал Улсын төсвийн байдал — Алдагдалтай төсөв — Хэвийн төсөв гэж ангилж болно. Улсын төсвийн алдагдал үндэсний нийт бүтээгдэхүүний 2-3 % тай тэнцүү байвал улс орны эдийн засагт хүндрэлтэй биш. Энэ хэмжээнээс давбал мөнгө зээлийн тогтолцоо болон эдийн засагт бүхэлдээ сөрөл үр дагавартай. Улсын зардал — ДНБ-ний үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлөх Бүтээгдэхүүн үйлчилгээг олж авахтай холбогдон гарч байгаа улсын зардлууд нь нийт болон дотоодын цэвэр бүтээгдэхүүний хэмжээнд шууд нөлөө үзүүлнэ. Төрийн сангийн бодлого Бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авах засгийн газрын тусламжтайгаагаар нийт зардлыг ихэсгэх буюу багасгаж болно. Энэ нь мөн үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлнө. Төсөвт зориулсан мөнгөн хөрөнгүүд: — Зам барилга байгууламж барихад — Сургууль эмнэлэг барих — Соёл урлагийн байгуулагын зардлыг санхүүжүүлэх — Байгаль орчныг хамгаалах болон эрчим хүчний программыг хэрэгжүүлэхэд — Бусад нийгмийн хэрэгцээ болон хувийн хэрэгцээг хангах зардлыг санхүүжүүлэхэд шаардагдана. — Батлан хамгаалах арга хэмжээний зардал — Импортоор бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах зардал — Хүн ам зориулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олж авахтай холбогдон гарах зардлууд мөн багтана. Улсын худалдаа. Нийт зардал буюу нийт эрэлт нь хувийн хэрэглээний зардал үйлдвэр аж ахуйн газрын хөрөнгө оруулалтын буюу хэрэглээний зардал, улсын зардал, гадаадын хэрэглэгчдийн хэрэглээний зардлын нийлбэрээс бүрдэх ба энэ нь нийт үндэсний орлоготой тэнцүү байна. Аливаа улс орны төр засгаас эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, зам харилцаа, батлан хамгаалах, нийгмийн арга хэмжээ зэрэг нийгмийн шинжтэй олон асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж байдаг. Эдгээр зардлын нэг хэсэг нь: А. Ажиллагчдын цаланг өсгөх Б. Үлдэх хэсэг нь шаардлагатай бараа, үйлчилгээ тоног төхөөрөмж худалдан авахад зориулагддаг. Бараа үйлчилгээ, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж буй тэр зардлыг улсын худалдаа гэнэ. Улсын худалдаа нь бараа үйлчилгээн дэх засгийн газрын эрэлт юм. Зах зээлийн тогтвортой үйл ажиллагааны зориулалтанд улсын зардлууд чиглэгдэнэ. Иймд зардлууд нь үйлдвэрлэлийн уналт ба өсөлтийн үед дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг ихэсгэх ба багасгахад нөлөөлнө. Нийт эрэлтэнд улсын зардлын нөлөөлөх нөлөө. ДНБ –ний үйлдвэрлэлийн өөрчлөлтөнд нөлөөлөх улсын зардлуудын нөлөөллийг ойлгохын тулд тэдгээрийг хөрөнгө оруулалтын болон хувийн хэрэглээний зардлуудтай хамт аван үзэх шаардлагатай. E C+I+G В ( ЗЗ-ийн субъектүүдийн С+I хэрэглээний зардал) А С 450 А. Хэвтээ тэнхлэгт ДНБ-н хэмжээ Б. Босоо тэнхлэгт өрх гэр, пүүс, төрийн хэрэглээний зардал Иймд биссектрис дээрх цэгүүд нь өрх гэр, пүүс, төр, дотоодын цэвэр бүтээгдэхүүнийг бүрэн хэрэглэж байгаа тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг харуулна. Лекц 9 Төрийн нийгмийн бодлого Нийгмийн бодлого түүнийг хэрэгжүүлэх арга Төрийн нийгмийнм бодлого дараах зүйлд чиглэгдэнэ. — Хүн амын орлогын тэнцвэргүй байдлыг багасгах, бууруулах орлогын дахин хувиарлалтыг хийх замаар хүн амын амьдралын зайлшгүй түвшинг ханган — Улс орны эдийн засаг дахь хүн амын ажил эрхлэлтийг зохицуулах, ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх — Хүн амын нийгмийн хамгааллын програм, арга хэмжээг хэрэгжүүлэн нийгмийн амьдралыг эдийн засгийн хүрээнд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх. Нийгмийн хамгааллыг хэрэгжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Хүн амын орлогын дахин хуваарилалтанд төрийн гүйцэтгэх үүрэг. Хуваарилалтын зах зээлийн механизм нь хэрэглэгчийн онцлог, бусад хэрэгцээ, зайлшгүй шаардлага, бодит боломж,зэргийг тооцон үзэхгүй зөвхөн хэрэглэгчийн төлбөрийн чадвартай эсэхийг харгалзаж үздэг. өх зах зээлийн зээлийн нөхцөлд хүн өөрөө байх нь гол, биш хамгийн гол нь төлбөрийн чадвартай байх явдал юм.Энэ тохиолдолд зах зээлийн хэрэглэгчдэд ямар ч ялгаа байдаггүй. өх хэнд их хэрэг болоод байгаа нь биш харин хэн төлбөрийн чадвартай байна вэ ? түүнд л бүтээгдэхүүн ба үйлчилгээ олгогддог байна. Иймд эдийн засгийн сүүлчийн асуудлууд : — Юу үйлдвэрлэх — Яаж үйлдвэрлэх — Хэнд зориулж үйлдвэрлэх гээд….. Гэтэл энэ асуултанд зах зээл хариулахдаа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авах боломжтой бүх хүмүүст зориулаад үйлдвэрлэж байгаа гэж хариулагдана. Иймд орлогын дахин хуваарилалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр янз бүрийн арга замаар оролцдог. өх зах зээл бол хэрэгтэй байгаад нь биш, худалдаж авах чадвартайд нь зориулж үйлдвэрлэдэг учраас, хүн амын, нийгмийн хамгааллын асуудал зайлшгүй шаардлагатай. Иймд орлогын тэгш бус байдал нь дараах шалтгаануудаас хамаарна. А. Хүмүүсийн ур чадварын ялгаа Хүмүүсийн оюуны, бие бялдарын,урлагийн чадвар янз бүр байдаг. өх нэг хэсэг нь, эрх зүй, анагаах ухааны чиглэлээр харьцангуй өндөр цалингаар ажилд ороход шаардагддаг. Оюуны гойд чадвар өвлөж төрсөн ихээхэн азтай байдаг бол, нөгөө хэсэг нь оюуны чадавхи багатай учир бага цалинтай туслах чанарын ажил хийж, эсвэл бүр ямар ч орлоггүй байх тавилантай байдаг. Товчоор хэлэхэд төрөлхийн авъяас нь зарим хүмүүст нийтлэг бүтээгдэхүүнээс өндөр орлого авч ирэхүйц хувь нэмэр оруулах боломж олгодог. Үлдэх хэсэг нь арай доогуур хэмжээний нөхцөлд аж төрөх болдог. Б. Боловсрол сургалт Хүмүүс бие биенээсээ олж авсан боловсрол, мэргэжлийн бэлтгэлийн түвшнээрээ туйлын ялгаатай байдгаас тэдний олох орлого өөр өөр байдаг. Энэ ялгаа нь зарим талаар чөлөөт сонголтын үр дүн байдаг. Мөн зарим гэр бүл сургалтын төлбөрийн чадваргүй байх. В. Мэргэжлийн сонирхол ба эрсдэл — Цалин өндөртэй бол ямар ч ажил хийх — Ажил хавсран гүйцэтгэх — Эрсдэл хийхэд бэлэн байх байдлаар. Г. Өмч эзэмших байдлаар Д. Зах зээл дээрх ноёрхол Е. Амжилт, хэлхээ холбоо, золгүй явдал, ялгавлан гадуурхах байдал. Орлогын дахин хуваарилтыг хэрэгжүүлдэг төрийн арга замууд. — Төрийн сангийн бодлогоор дамжуулж ашиг ба хувийн орлогоос авч байгаа татварын орлогууд нь нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах, шилжих төлбөрийн зардлыг санхүүжүүлэх замаар тэтгэврийн хүмүүс, ахмад дайчид, олон хүүхэдтэй өрх гэр, орлого багатай өрх гэр г.м төрийн ийм бодлого нь хуваарилалтыг аль болох шударга явуулахыг засгийн газарт шаарддаг байна. — Зах зээлийн зарим механизмуудын үйл ажиллагаанд оролцох замаар Ө.х төрөөс оролцох замаар зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн хязгаарыг тогтоох ( эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн) — Цалин хөлсний дээд доод хэмжээг тогтоох. Эдийн засгийн талаас авч үзвэл амьдралын түвшин хамгийн түрүүн материаллаг хэмжээгээр зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээ, орон орон сууц, хувцас, хүнсний хангалтын түвшнээр тодорхойлогдоно. — Төрөөс бүх төрлийн тэтгэвэр тэтгэмжүүдийг олгох — Нийгмийн эмзэг хэсгтйг хамгаалахын тулд мөнгөн тэтгэмж олгохоос гадна материаллаг тусламж үзүүлэх. — Нийгмийн даатгалын системийг бий болгох, ажиллуулах — Амьдралын баталгаажих доод түвшинг тогтоох, нийгмийн бодлого нь хүмүүсийн орлогийг тэнцүүлэхэд гол нь биш харин хөдөлмөрлөх урам зоригийг сэргээн, эдийн засгийн эрх чөлөөг бүрдүүлж өгөхөд гол нь чиглэгдэнэ. Нийгмийн даатгалын систем Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бүрдүүлэн даатгуулагч өндөр настан, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр тэтгэмжийн төлбөр төлөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн. Нийгмийн даатгал дараах төрлөөс бүрдэнэ. — Тэтгэвэрийн даатгал — Тэтгэмжийн даатгал — Эрүүл мэндийн даатгал — Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал — Ажилгүйдлийн даатгал Нийгмийн даатгалын хэлбэр. 1. Заавал даатгуулах 2. Сайн дураар даатгуулах Нийгмийн даатгалын сангийн төрөл. Даатгалын төрөл тус бүр нь дараах мөнгөн хөрөнгийн сантай байна. — Тэтгэвэрийн даатгалын сан — Тэтгэмжийн даатгалын сан — Эрүүл мэндийн даатгалын сан — Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан — Ажилгүйдлийн даатгалын сан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт. А. Тэтгэвэр, тэтгэмж олгох Б. Нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх В. Хууль тогтоомжинд заасан бусад төлбөр зардлыг санхүүжүүлэх Нийгмийн даатгалын шимтгэл Даатгуулагч болон ажил олгогч нь дор дурьдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Төлөх шимтгэлийн хэмжээ /%/ ¹ Даатгалын төрөл Ажил олгогчоос Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс 1 Тэтгэвэрийн даатгал 5.5 2 Тэтгэмжийн даатгал 1.0 3 Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал - 4 Ажилгүйдлийн даатгал 0.5 5 Эрүүл мэндийн даатгал 3 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай. Тэтгэвэрийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна. — Өндөр насны тэтгэвэр — Тахир дутуугийн тэтгэвэр — Тэтгэгчээ алдсаны тэтгэвэр Өндөр насны тэтгэвэр Өндөр насны тэтгэвэр авах эрх. 1. Нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 2. Өндөр насны тэтгэвэрийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 45%-аар тогтооно. 3. Өндөр насны тэтгэвэрийн доод хэмжээ нь засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75%-аас багагүй байна. Лекц 10 Ажилгүйдэл Ажилгүйдэл бий болох шалтгаан, ажилгүйдлийн төрөл 1. Эдийн засаг уналт, бууралт, хямралт, өсөлтийн байдлаар хөгждөг учир үйлдвэрлэлийн уналтын үед ажилгүйдэл бий болох бөгөөд ө.х нийт эрэлтийн бууралтаас хамаараад ажилгүйдэл бий болно. 2. Нийт нийлүүлэлтийн бууралтаас хамаараад Хэрэв үйлдвэрлэл уналтын үед байа юм бол хүн ам, үйлдвэр, аж ахуйн газрууд бүтээгдэхүүн ба үйлчилгээг худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээ багасна. Энэ үед удаан эдэлгээтэй барааг худалдан авах явдал багасах бөгөөд үйлдвэр аж ахуйн газруудын хөрөнгө оруулалтын хэмжээ багасч, хуучин тоног төхөөрөмжүүдээр үйлдвэрлэл явуулахыг хичээнэ. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн бодит хэмжээ, түвшин буурч ажилгүйдэл болж эхэлнэ. Энэ ажилгүйдэл эдийн засгийн уналт бууралтын үед зайлшгүй бий болдог байна. Цалингийн тухайн түвшинд хөдөлмөрлөх эрмэлзэлтэй, ажил идэвхтэй эрж хайж байгаа хүнийг ажилгүй хүн гэнэ. Хэсэгчилсэн ажилгүйдэл байж болох ба үүнийг бүрэн ажил эрхлэлт гэдэг. Ажилгүйдлын төрлүүд 1. Түр зуурын ажилгүйдэл. ( завсрын, шилжилтийн, сайн дурын) — Ажлын байр хомсдосноос шинэ ажлын байр хайх үед — Хүмүүс сонирхолтой ажилд шилжих үед — Улирлын шинж чанартай ажил гүйцэтгэж байснаас — Хүмүүс богино хугацааны сургалтанд хамрагдах үед — Зарим пүүс хаагдаж, зарим нь шинээр байгуулагдаж хүмүүс нэгээс нөгөөд шилжих үед шилжилтийн улмаас үүссэн ажилгүйдлийн мэргэжил дадлага нь урьдын адил эрэлт хэрэгцээтэй байгаа учраас ажиллах хүчээ шууд худалдах боломжтой байх ба богино хугацаатай сайн дурын ба түр зуурын шинжтэй байна. Ихэнх хүмүүс ажил солих үед үүсэх түр зуурын ажилгүйдлийг завсрын ажилгүйдэл гэх бөгөөд гэхдээ ажилчид шинэ ажилд ороход тодорхой хугацаа шаарддаг тул түр зуурын ажилгүйдэл үүсдэг байна. Ихэнхдээ өөрсдийн хүсэлтээр ажлаа сольж байгаа хүмүүс хамрагдах учир сайн дурын шинжтэй зүй ёсны ажилгүйдэл байна. 2. Бүтцийн ба албадлагын ажилгүйдэл. Тухайн хүний ажил мэргэжил, амьдралд эрэлтгүй болох эсвэл дадлага чадвар дутах үед гарч байгаа ажилгүйдлийг бүтцийн ба албадлагын ажилгүйдэл гэнэ. Энэ нь дараах хүчин зүйлээс хамаарна. — Хэрэглэгчдийн хэрэгцээ, тоо, чанарын хувьд байнга өөрчлөгдөж байдаг учир — Үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийн улмаас — Үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх шинэ шинэ бүтээлч нээлтүүд бий болсноос үйлдвэрийн технологийг өөрчлөх шаардлагатай учир. Нийгмийн хөгжил, шинжлэх ухаан технологийн дэвшлийн үр дүнд хэрэглэгчдийн эрэлт, түүний бүтэц, техник технологи байнга өөрчлөгдөж байдаг. Иймд хуучин мэргэжил шаардлагагүй болж шинэ мэргэжлүүд шаардлагатай болдог учир бүтцийн ажилгүйдэл бий болдог байна. 3. Мөчлөгийн ажилгүйдэл. Үйлдвэрлэлийн уналтын үед буюу нийт гарцын бууралтын үед гарч байгаа ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэнэ. — Улс орны эдийн засаг хямралд орох — Үйлдвэрлэлийн уналт ба бууралтаас хамаараад — Бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт эрс буурсан учир г.м Бүрэн ажил эрхлэлт — Энэ нь нийгмийн ажиллах хүчийг бүрэн дүүрэн 100% ашиглаж байгаа гэсэн үг биш. — Түр зуурын буюу бүтцийн ажилгүйдэл, хэсэгчилсэн ажилгүйдлийн хэлбэрээр байгаа үед бүрэн ажил эрхлэлттэй байна гэж тооцно. Ажиллах хүч Улс орны ажиллах хүч нь 16-аас дээш насны Хөдөлмөрийн чадвартай ажил эрхлэгчид ба ажилгүйчүүдээс бүрдэнэ. Иймд ажиллах хүчийг эдийн засгийн идэвхтэй хүн ам ч гэж нэрлэдэг. Эдийн засгийн идэвхтэй хүн амд хөдөлмөрийн чадвартай боловч ажил хайдаггүй хүмүүс хамаарагддаггүй, Статистикт иргэний ажиллах хүч гэсэн нэр томъёог байгагүй хэрэглэгддэг. Үүнийг эдийн засгийн идэвхтэй хүн амаас цэргийн албан хаагчдыг хасч тооцно. Ажил эрхлэгчдэд. Бүх ажил эрхлэгчдийг — Бүрэн — Бүрэн бус ажлын өдөртэй ажиллагсад гэж ангилна. Нийт хүн амыг А. Эдийн засгийн идэвхтэй хүн ам ( ажиллах хүч ) — Ажиллагсад — Ажилгүйчүүд Б. Эдийн засгийн идэвхтэй бус хүн ам — 16 хүртэлх насны хүүхдүүд — Тэтгэврийн насны хүн ам — Ажил эрж хайхаа больсон хүмүүс. Ажилгүйдлээс бий болох эдийн засгийн ба нийгмийн сөрөг үр дагавар Эдийн засгийн сөрөг үр дагавар. — Ажилгүйдлийн улмаас үйлдвэрлэлийн хүчин чадлыг дутуу ашиглаж, ДНБ-ний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж алдах. Хичнээн хэмжээний бүтээгдэхүүн, боломж алдаж байгааг Артур Оукерийн хуулиар илэрхийлнэ. Ө.х ажилгүйдлийн түвшин хэвийн ажилгүйдлийн түвшнээс 1%-иар их байх юм бол :ДНБ-ний хэмжээг 2.5%-иар нэмж үйлдвэрлэх боломж алддаг гэж үздэг байна. Жишээ нь: Ажилгүйдлийн түвшин хэвийн ажилгүйдлийн түвшнээс 3.5%-иар их байвал ДНБний үйлдвэрлэл 8.75%-иар хоцорсон гэсэн үг. (2.5% х 3.5%) — Хүмүүс орлогогүй болж наад захын хэрэгцээт зүйлээ хангаж чадахгүй болох (эрүүл мэндээ хамгаалах, боловсролоо дээшлүүлэх) — Хүн амын дунд ажилгүйдлээс хамаараад ядуурлын хэмжээ ихсэх — Тухайн хүн ажилгүй байна гэдэг нь өөртөө болон нийтэд орлого олох боломжоо алдах Ажилгүйдлийн түвнинд нөлөөлөх хүчин зүйл. Ажилгүйдэл өссөнөөр нийгэмд ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэх боломж алдагдахаас гадна нийгмийн олон сөрөг үр дагаврыг бий болгодог учраас аль ч улсын төр, засгийн газраас ажилгүйдлийн аль болох бууруулах зорилгыг өмнөө ажилладаг. Гэхдээ шилжилтийн ба ба бүтцийн ажилгүйдэл нь нийгэмд зайлшгүй байх ёстой зүй ёсны үзэгдэл учраас ажилгүйдлийнтүвшинг тэглэх тухай асуудал байж болохгүй юм. Ажилгүйдлийн ерөнхий болон зүй ёсны түвшин нь улс орны ШУТД эдийн засгийн хөгжлийн түвшин болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалан орон бүрд харилцан адилгүй байна. Ажилгүйдлийн тэтгэмж. Энэ нь нэг талаас ажилгүйдлийн улмаас гарах нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой боловч нөгөө талаас шилжилтийн ажилгүйдлийг нэмэгдүүлэх талтай. Тэтгэлэг авч байгаа ажилгүйчүүд нь богино хугацаанд ажилтай болохын тулд ажил эрж хайх идэвх нь сулардаг. Цалин. Хөдөлмөрийн зах зээлийн бусад зах зээлээс ялгагдах нэг онцлог бол уг зах зээл дэх хөдөлмөрийн үнэ буюу цалин нь бараа үйлчилгээний үнийг бодвол харьцангуйгаар тогтвортой, уян хатан бус шинжтэй байдагӨ.х бараа үйлчилгээний зах зээлд үнэ нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр ихэнхдээ тогтож байдаг бол хөдөлмөрийн зах зээлд үнэ болон цалин нь ямагт эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн цэгээс дээгүүр тогтдог. Үүний улмаас хөдөлмөрийн эрэлт буурч, нийлүүлэлт нь эрэлтээсээ давна. Цалин өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт нэмэгдэх боловч хөдөлмөрийн нөөцийн хэмжээгээр хязгаарлагдах учир цалин хичнээн нэмэгдлээ ч нийлүүлэлт нь L2 цэгээс цааш нэмэгдэхгүй. Иймээс S2 нь босоо тэнхлэгтэй ll шулуун хэлбэртэй болно. Ажилгүйдэлийн хэмжээ нь эрэлт нийлүүлэлтийн зөрүүгээр тодорхойлогдоно. Ө.х ажилгүйдэл нь хөдөлмөрийн зах зээл дэх эрэлтээс давсан нийлүүлэлт юм. Ц1 хэмжээний цалин нь (L1 – L2) хэмжээний ажилгүйдлийг бий болгож байна. Лекц 11 Ядуурал Ядуурал бол нийгмийн үзэгдэл бөгөөд нийгмийн хөгижлтэй салшгүй холбоотой, хүн амын амьдрлын түвшин буурах үзэгдлийг ядуурал гэнэ. Ө.х? төрөөс тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой тэрхүү, орлогын хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүмүүсийг ядуу гэнэ. Манай улс ядууралын түвшинг тодорхойлохдоо а. Орлого б. Хэрэглээ зэргийг гол үзүүлэлт болгодог. - Төрөөс тогтоолыг амьжиргааны бааталгаажих доод түвшингээс доогуур орлоготой, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй ядуу гэнэ. - Өрхийн нэг хүнд ногдох орлого нь амжиргааны бааталгаажих доод түвшинийг 40%-д хүрэхгүй буюу хүнснийхээ хэрэгцээг хангаж чадахгүй бол нэн ядуу өрх иргэд гэнэ. Иймд ард түмний аж байдалыг - Ядуувтар - Ядуу - Туйлын (нэн) ядуу гэж ангилж болно. Гэвч энэ нь тухайн улс орны хөгжил, хэрэглээг ханган орлогын байдалтай шууд холбоотой харьцангуй ойлголт юм.Бодит байдал дээр улс орон бүхэлд ядуу, ядуурал янз бүр байх бөгөөд өөр өөрийн хөгжилийн түвшин орлого хэрэглээний онцлогоор хэмжигддэг үзүүлэлт. Жишээ нь: Өрхийн нийт орлогын 70%-ыг хоол хүнсэнд зарцуулж байгаа бол ядуурал гэж үздэг. Олон улсын жишиг байдаг. Ядуурал бий болох шаалтгаан Хүн амын ядуурал ихэнхдээ дараах хүчин зүйлээс хамаарна. - Орлогоос хамаараад - Амьдрах чадвар буурснаас - Өвчин эмнлэгт баригдах - Тахир дутуу болох - Нас өтлөн болох бусад шалтгаанаар хөдөлмөрлөг чадвар алдсанаас болж өмч хөрөнгө, орлого байлаа ч ядуурал явдал олонтой байдаг. - Эрдэм боловсорлын түвшингээс хамаараад - Хүйсээс хамаараад - Өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэй - Тухайн хүний онцлог байдлаас хамараад гэх мэт. Эдгээр үзүүлэлтүүдээс хамараад ядуурлыг дараах төрөлд ангилна. Үүнд: - Орлогоос хамаарах ядуурал - Чадвраас хамаарах ядуурал - Боловсролоос хамаарах ядуурал - Хүйсэж хамаарах ядуурал - Тухай хүний онцлогоос хамаарах ядуурал гэх мэт. Ядуурлыг тодорхойлох үзүүлэлтүүд Ядуурал бол өргөн хүрээтэй олон хүчин зүйлээс шалтгаалдаг болохоор түүнийг бодит байдлаар яагаад гэвэл амьдрал, хэрэглээ өргөн, ядуурал гэсэн ч өнөөгийн байдлаар 3 аргаар ядуурлыг тогтоож байгаа юм. Үүнд: 1. Хувь хүн айл өрхийн хэрэглэх хүнс, түлш орон сууц, хувцас хунар гээд хэрэглээний доод хэмжээг тодорхойлон түүнийг орлрго аль хэр хангаж байгаагаар ядууралыг тогтооно. Ингэхтэй орлогын байдлаар ядуурлыг нь хэмжих нь хамгийн их өргөн хэрэглэдэг арга юм. Амьдралын зайлшгүй хэрэгцээг тухайн үеийн зах зээлийн үнээр үнэлснийг амьжиргааны баталгаажих доод түвшин гэж нэрлэнэ. (Үүнийг мөн ядуурлын шугум ч гэдэг) 2. Хүмүүсийн амьдрах чадварын үзүүлэлтээр ядуурлыг тогтоох арга. Ядуу хүмүүсийн нилээд хэсэг нь орлргоос бус амьдрах чадвар буурснаас болж ядуурал байна. Ө.х? хүмүүс өвдөх талар дутуу болон нас өтлөн зэрэг шалгаанаар хөдөлмөрлөн амьдрах чадвар алсанаас болж өмч хөрөнгө орлого байлаа ч ядуурах явдал гарна. Хүний амьдрах чадвар гэдэг бол өргөн ойлголт. Түүнд эрүүл мэнд, эрдэм боловсрол, мэгэжил дадлага хувийн авъяас авхаалж самбаа ухаалаг чанар болон биеэ авч явах чадвар гэх мэт олон зүйл багтана. 3. Орлогын ба чадварын үзүүлэлтийг хослож ядуурлыг тогтоох арга. Ө.х? хүний амьдрах чадварыг хүн амын эмзэг хэсгээр төлөөлүүлж тэдний орлоготой холбож ядуурлыг тогтооно. Мөн ядуурлыг тогтоох талаар хувилбар байна. - Нэг хүнд ногдох зардлын (Хэрэглээний) доод хэмжээг ……………Ядуурлын улаан тусам татдаг. - Айл өрийн ам бүлийн хүмүүсийн нас хүсийг харгалзан орлого зарлалыг (хэрэглэн гол үндсэн нэр төрлөөр) нэгэн зэрэг тодорхойлж ядуурлыг тогтоон хувилбар. - Орлого зарлалыг өмч хөрөнгөтэй холбож ядуурлыг тогтоон хувилбар - Олон эрдэмтэн ядуурлыг физиологийн үзэгдэл зайлшгүй шаардлагтай илчлэгийн дутагдал гэж үзж ядуурлыг нэг хүнд ногдох хоол хүнсний зардлаар тогтоохийг зөвлөдөг. Ядуурлыг бууруулах арга зам Ядуурал ба эдийн засаг , нийгмийн хямралын нэгж сөрөг үр дагавар - Үйлдвэрлэлийн уналтыг зогсоож, ажилгүйдлийг багасгах Үйлдвэрлэлийн уналтыг зогсоож өндийлгөхөд эдийн засгийн гол бодлогыг чиглүүлж цогцолбор арга хэмжээ хэрэгжүүлэх юуны өмнө мал аж ахуйн түүхий эдээ экспортолдгийг зогсоох боловсруулах бүтээгдэхүүн гадаадад гаргах - Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарах - Мал аж ахуй, газар тариалангийн цаг үеийн ээлтийн ажлаа хугцаанд нь чанар сайтай хийх. - Төв суурин газар суугчид төмөс хүнсний ногоо тарих. - Төрийн зохцуулалтыг механизмаар дамжуулж дэмлэг үзүүлэх - Хүмүүс хөдөлмөрийн болон оюуны чадавхиа ямар ч нөхцөлд бие даан амьдрах чадвар олгон, үүний тулд эрүүл мэндийг хамгаалан залуучуудад боловсрол мэргэжил олгох, ажилгүй хүмүүст шинэ мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх зэргээр ажлын шинэ байранд ажиллах боломж олгоно. - Хөдөлмөрлөн чадваргүй нэн ядуу хүмүүст эд мөнгөний жууд туслалцаа үзүүлж, халамжийн таваар үйлчлэх - Эдийн засаг нийгмийн хөгжилд хүний хүчин зүйлийн идвэхтэй оролцоог ханган. Лекц 12 Өмч Өмчийн тухай ойлголт төрөл Аливаа этгээдэд байж болох, үнэлж болон түүнийг өмч гэнэ. Ө.х Үнэ цэнэтэй бүхнийг өмч гэнэ. Эд юмсыг өмчлөлт зүйл болохын хувьд А. үл хөдлөх Б. Хөдлөх хөрөнгө гэж ангилдаг. Өмч гэдэг нь эдийн засгийн утгаараа эзэндээ тодорхой ашиг орлого өгдөг, эдийн засгийн ямар нэг дагуу талыг бий болгож үйлдвэрлэг үйлчилгээ гүйлгээнд байнга орж байдаг зүйлсийг хэлнэ. Мөн өмч гэж тодорхой хүмүүст хамаарагдан материаллал болон оюун санааны зүйл юм. Өмчийн илэрх хэлбэр нь: а. Эд зүйлсийн ба биет байдлын (техник, мал адгуул) б. Биет бус байдалтай байна. (нээлт, зохиолт бүтээл ) Баялгийг эзэмших үйлдвэрлэх, хуваарилах явцад хүмүүсийн хоорондын эдийн засгийн бодит харилцааг өмчилөх харилцаа гэнэ. Өмчлөгч нь өмчийн субьект бөгөөд өмчийг эзэмших ашиглах захирах зарцуулах хууль эрх зүйн эрх бүхий хүн юм. Эд хөрөнгө өмчлөх эрхийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах гэж ангилна. 1.Эзэмших-эд хөрөнгийг шууд мэдэгдээ байлгаж эдлэн боломжтой байхийг 2. Ажиглах-харин эд хөрөнгийг хэрэглэж түүнээс ашигтай чанарыг гаргаж авах. 3. Захиран зарцуулах-хөрөнгийн хувь заяаг тодорхойлон Өмчийн төрөл хэлвэр Өмчийг хийгээд өмчлөгчийн олон янзын хэв маяг, хэлбэрүүд үүсэж ирсэн бөгөөд энэ нь дараах болно 1. нийтийн 2. хувийн 3. холимог.өмчийн хэв маяг юм. Нийтийн өмч. Өмчлөгчид өмчөө үүсгэн байгуулан, оруулсан хувь хөрөнгөө захираж зарцуулах болон бусдын өмнө хүлээн материалын хариуцлага, зэрэг байдлаар хувийн өмчөөс ялгарч буй өмчийг хэлнэ. Нийтийн өмчийн хэлбэрүүд нь дараах болно. - гэр бүлийн өмч - хамт олны өмч - олон нийтийн, байгууллага ба шашны өмч - Орон нутгийн өмч - Тусгай сангийн болон төрийн бус байгууллагуудаас - Төрийн өмч гэсэн хэлбэрүүдийг байж болно. Иймд монгол улсын иргэний хуулийн 6-74-т А. Монгол улсад хувийн, нийтийн өмч байна. Б. Төрийн өмчийн бүх төрөх хэлбэр чөлөөтэй хасжих нөхцөлийг бүрдүүлж тэдгээрийн халдашгүй байдлыг хуулаар хагаална гэж заажээ. Төрийн өмч дараах хэлбэртэй байна. А. Нийтийн зориулалттай - Үндсэн хууль болон бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болон зарламж зүйлсийг төрийн нийтийн зориулаттай өмч гэнэ. Үүнд: - иргэд өмчлүүлийнээс бусад газар - газрын хэвийг, түүний баялаг - Ус би, түүний дотрон баялаг - Ой түүний дагалдах баялаг - ургамал, ан амьтны нөөц - түүх соёлын үнэт цогцолбор хөшөө дурсгал - археологи, палентологийн алдвар - хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоолын бусад эд хөрөнгө хамаарна. Б. Төрийн өрийн өмч. - төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө. - төрийн өмчийн үйлдвэрийн газарт эзэмшүүлж эд хөрөнгө - төрийн өмчийн орлцоотой аж ахуйн нэгж байгууллагын төрд ноогдох хувь хөрөнгө - улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө, төрийн бусад тусгай сан. - хуульд заасан бусад үл хөдлөх болон хөдлөн хөрөнгө орно. Нийтийн өмчийн нэг хэлбэр болон төрийн өмч гэдэг нь улсын болон төсвийн хөрөнгөөр үндсэн хөрөнгөө бүрдүүлж үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа хэлбэр юм. Хувийн өмч. Энэ нь хувь хүн өөрийнхөө амдрах үйл ажиллагааныхаа гол нөхцөл болсон, эд хөрөнгөнд хандан харилцаа нь өөрийнхөө амин хувийн зүйлд харьцах явдал байдаг. Иймд хувийн өмч гэж монгол улсын иргэн хувьдаа өмчийн буй хуулиар хориглосноос бусад - үл хөдлөн - хөдлөх эд хөрөнгө - оюуны үнэт зүйл - хэлнэ гэж хуулиар Холимог өмч. Энэ нь, өмнөх хэв маягийн өмчийн аль амлины шинжийг өртөө хослуулсан байдгаараа онцлог юм. үүнд: -акци хувьцаа) эзэмчих - хоршооллын өмч - аж ахуйн нэгдэл нөхөрлөлж өмч - хамтын үйлдвэрийн хэлбрээр оршин буй тохиолдолд уг өмч холимог өмч болно. Өмч хуьчлах зарчим арга. Төрийн өмчийг хуулиар зөвшөөрлөн арга хэлбэр нөхцөлийн дагуу хувь хүн болон бүлэг хүмүүст шилжүүлэхийг өмч хувьчлал гэнэ. Иймд хувьчлал бол хүчтэй эдийн засагт хүргэдэг авьяас чадвар мэргэжилтэй хүмүүсийн өмнө их боломж нээдэг арга зам юм. Хувьчлал бод ардчилсан нийгэмд хүрэхийн тулд зайлшгүй хийн ёстой алхам юм. Энэхүү үйл ажиллагааг улсын өмчийг задлах жижиглэх зохион байгуулалтыг төрчлөн хэлбрээр явуулна. Иймд өргөн утагаар авч үзж эдийн засгийн амьдралд засгийн газрын оролцоог аль болхоор багасгаж зах зээлийн ёсны хөгжилд учирдаг хөндлөнгийн саадыг арилгах үйл явцыг өмч хувьчлал гэнэ. Өмчийг яагаад хувьчлах шаардлагатай болдог вэ? - Эдийн засгийн үр ашигийг дээшлүүлэн нэмэгдүүлж - зах зээлийн эдийн засаг үндсэндээ хувийн өмчид тулгуурлах учир улсын өмчийн ноёрхолыг арилгаж хувчлал секторыг бий болгох - хувьчлал болгоны үр дүнд ,хувийн өмч, хувийн хэвшлийн аж ахуйг шинээр бий болгох - хувийн өмчийн шавхагдашгүй хүчийг эдийн засгийг хөгжилд ашиглах хувийн өмч хөрөнгөтэй түүнийгээ арвижуулахийн төлөө тэнцэж буй хүмүүлж мөнгөний төлөө орлого ашиг сонирхол хүчтэй хөдөлгүүр эдийн засагт ашигтай байдаг. - нийтийн буюу эзэнгүй өмчийг хамгаалах хамгийн сайн арга бол эзэнтэй болгох явдал юм. - хүмүүст эдийн засгийн эрх чөлөө олгох Ө.х зөвхөн өмчтэй хүн бол эрх чөлөөтэй байна. - үйлдвэрлэгийн үр дүнд өмчийн эзэн идэвхижих - зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгон өрсөлдөөнд бүтээмж үр ашиг дээшлэнэ - эдийн засаг дахь үрсгэн байдлыг таслах зогсоож өмчид өөриймсөг хандах. - засгийн үазрын нуруул дээрх ачаалал багасан. - улсын төсвийн алдагдлыг бууруулах төсөвт орлого оруулан - өмчийн олон хэлбэр зэрэгцэн оршин чөлөөтэй хөгжилтэй нөхцөлийг бүрдүүлж зэрэг болно. Лекц 13 Олон улсын худалдаа Эдүгээ дэлхийн аль ч улс оронд гадаад худалдаа нь өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Орон бүхийл цаг уур, байгалийн баялаг, хөдөлмөр, капиталж нөөцийн тоо чанар дээр үех өвлөж ирсэн уламжлал техник, текнологийн түвшин зэргээрээ харилцан адилгүй байдаг. Энэ нь аль нэг оронд байхгүй ямар нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн буюу харьцангуй бага зардлаар үйлдвэрлэх боломжийг олгодог учраас гадаад худалдаа үүсч хөгжих нэг үндсэн нөхцөл болдог байна. Өөрийн орондох үйлдвэрлэх боломжгүй буюу харьцангуй өндөр зардлаар бүтээгдэх бараа үйлчилгээг бусдаас худалдан авахын тулд бусдад байхгүй буюу тэднээс харьцангуй бага зардлаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдах ёстой. Иймээс гадаад худалдаа нь: а. Экспорт б. Импорт гэсэн гадагшлах дотогшлох хоёр урсгалтай байдаг Гадаад худалдаа үүсгэнээр аль нэг улс орон нь ямар нэг бүтээгдэхүүнийг дотоодын эрэлт хэрэгцээнээс илүү гаргаж үйлдвэрлэх болж уг бүтээгдэхүүнээр төрөлжиж ирсэн. Ингэж олон улсын хөдөлмөрийн хуваарь үүсгэн байна. Гадаад худалдаа нь - Харьцангуй бага зардлаар өрсдийн эрэлт хэрэгцээг хангах - Үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх замаар зардлаа хямдруулан хэмнэлт гаргах боломжийг олгодог хамгийн ашигтай арга хэлбэр юм. Төрөлжилт ба харьцангүй давуу тал. Сонгодог эдийн засгийг үндэслэгчдийн нэг Д.Рикардо анх харьцангуй давуу талын зарчим ба хуулийн тодорхойлж байна. Жишээ нь: Англи улс Португол улсаас вино импортоор авч цэнбэ экспортлог нь ашигтай гэж үзсэн. Ө.х Англи улсад цэнбэ үйлдвэрлэхэд нэг жилийн хугацаанд 100 ажилчин шаардлагатай. Вино үйлдвэрлэхэд 80 хүн шаардлагатай байв. Иймд Англи улсад вино оруулж ирээд цэмбэ гаргахад ашигтай. Харин Бортугалид бол вино гаргаад цэмвэ оруулах нь ашигтай байв. Ө.х ? нэг хэсэг үйлдвэрлэгч нэг төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ хөдөлмөрийг болон бусад төрлийн нөөцээр зардал тоо хэмжээний бага байгаа учир нөгөө үйлдвэрлэгчийн өмнө харьцангуй давуу талыг бий болгоно. Д. Рикардо харьцангүй давуу талын зарчмыг боловсруулахдаа үйлдвэрлэгч нэг хүчин зүйлийг тооцож байна. Ө.х хөдөлмөрийн хүчин зүйлийг тооцож үзсэн байна. Эдийн засгийн ухааны үндэслэгч Адам Смит үндэстэн байна. А. Байгалийн баялаг Б. Байгаль цаг уурын нөхцөл байдал В. Хөдөлмөрийн капиталийн нөөцөөрөө харилцан адилгүй учираас ямар нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэгээр дагнан таралжихийг эрмэлзэн байдаг бөгөөд энэ нь гадаад худалдаа үүсэж хөгжинүндсэн нөхцөл юм гэж үзэж байсан. Гэвч бодит байдалд гадаад худалдаанд үнэмлэхүй давуу тал бус харьцангүй давуу тал гол үүрэгтэй болохыг Английн эдийн засагч Д. Рикардо анх нээн харуулж өөрийн харьцангуй давуу талын онолоо боловсруулна. Харьцангуй давуу тал гэдэг нь тухайн улс орны харьцангуй бага зардлаар бүтээгдэхүүн ба үйчилгээ үйлдвэрлэн гарган чадавхи юм. Э. Хэгтэр ба Б.Олин нарын загвар Шведийн эдгээр эдийн засагчид Д. Рикардогийн зарчимыг өөрсдийнхөө загвард улам өргөжүүлж авч үзжээ. Ө.х тэд үйлдвэрлэлийн 2 үндсэн хүчин зүйлийг авч үзсэн. а. Хөдөлмөрийн хүчин зүйл б. Капиталийн хүчин зүйл Иймд бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд нэг үйлдвэрлэгч нөгөө үйлдвэрлэгчдийнхээ хувьд харьцангуй давуу талтай байж болно.Энэ нь дараах олон төрлийн хүчин зүйл нөхцөлөөс хамаарна. а. Байгаль цаг уурын нөхцөл б. Газар зүйн байршил , ашигт малтмал в. Хөрсний үржил шим г. Олж болон улсын нөөц баялаг д.Хөдөлмөрийн нөөцийн эх үүсвэр нь хүн амын өсөлт юм. Ийм улс орны эдийн засгийн хөгжих боломжуудыг хүн амын бүтэц бүрэлдээхүүн ихэнхдээ тодорхойлно. Ө Х? хөдөлмөрийн чадвартай хүн амь тэдний мэргэжил мэдлэг ,боловсролын түвшийнгийн бэлэн байгаа байдал зэргийг хүнимй капитал гэж нэрлэх бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтөнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг учир их орон нөгөө орнуудынхаа өмнө нь харьцангуй давуу байдалд олж болно. Харьцангуй давуу тал эрэлт ба өрсөлдөх чадвар .Д.Рикардогийн боловсруулах харьцангуй давуу талын зарчим дээр .Орчин үеийн онолууд үйлдвэрлэлт олон хүчин зүйлийг тооцож үздэг боловч барааны нийлүүлэлтэнд гол анхаарлаа хандуулдаг байна. Ө Х Бодит байдал дээр олон улсын хуалдаанд оролцогчид худалдааны байгууллага түншээсээ илүү ихээр эзэмшиж байгаа нөөц ба хүчин зүйлээр үйлдвэрлэлт бүтээгдэхүүнийг экспортонд гаргахыг хичээдэг байна. Иймд дотоодын болоод гадааддын худалдаанд хэрэглэгчидын хүлэг сонирхол эрэлт чухал нөлөөтэй учир үйлдвэрлэгчид түүнийг харгалзаж үзэх шаардлагатай болдог байна. Таваарын үйлдвэрлэлт давуу тал эзэлж байгаа орон худалдааны түншээр давуу байдаггүй буюу юуны түрүүнд буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудыг сонгох шаардлагтай .Гэвч бодит амьдрал дээр энэ дүгнэлт үргэлж зорчигдож байдаг .Жишээ нь: АНУ өөрийн худалдааны түншээр Америк тивдээ хөгжилтэй Канад ,Аргентин улсыг сонгож авах жишээтэй .Ө .х эдгээр оронд хөгжиж байгаа орнуудаас төлбөрийн чадвар байнга тогтмол өндөр байх жишээтэй. Худалдааний чөлөөт байдал дэмжих үйл ажиллагаа ба худалдааны саад .Чөлөөт худалдааны давуу тал ашигт чанар .Импортыг хязгаарлах бодолго явуулах замаар гадаадын бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд худалдааны аливаа нэг хориг саадыг тогтоох бөгөөд өөрийн экспортыг нэмэгдүүлэх замаар өөрийн орны эдийн засгийг бэхжүүлэх шаардлагатай болдог. Чөлөөт худалдааны үед үнэ хаана өндөр байна тийшээ бараа таваар ургаж байдаг. Ийм учираас дотоод үйлдвэрлэгчийг дэмжихийн тулд гадаадын бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд гаалийн тариф нвонт тогтооно. Чөлөөт худалдааны хязгаарлалтын бодлого үр дагавар нь ямар үр дагвараа авчирах вэ? а. Дотоодын зах зээлд чанартай үнэ хямд бараа зарч ирэх нь адил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэг арга, шинэ технологийг нэвтрүүлэх үндсэн дээр үйлдвэрлэсэн зардлыг бууруулах боломж олгоно. б. Дотоодын зах зээлд өрсөлдөөн бий болсон. в. Ийм замаар чөлөөт худалдаа нь улс орны эдийн өсөлтийг хангах техникийн дэвшлийг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. г. Хэрвээ худалдааны аливаа нэг хязгаарлалтууд бий болбол орон нутгийн үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэлж аргыг буюу технологийг боловсронгуй болгох сайжруулах явдлыг урамшуулах явдал багасна. Улс хоорондын гадаад худалдаа нь үйлдвэрлэгийн зардлыг нэмэгдүүлэхгүйгээр хүн амын хэрэглээ хангамжийг нэмэгдүүлэх нэгж бүтээгдэхүүнд зарцуулан зардлыг хямдруулах боломжийг засгийн газар, үйлдвэр аж ахуйн газарт олгодог учраас аль ч улс орны засгийн газраас гадаад худалдааг аль болох чөлөөтэй болгон дэмжиж хөгжүүлхэд чиглэсэн үйл ажиллгааг явуулдаг боловч тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байдаг. Зохицуулалтыг худалдааны бодлогоор дамжин хэрэгжүүлж худалдааны бодлого гэдэг нь - гаалийн таатвар - хөнглөлт - худалдааны хязгаарлалт зэргээр дамжуулна Экспорт импортод чөлөөлөх чиглэлээр засгийн газраас явуулж буй үйл ажилгаагаа арга хэмжээнүүдийн нийлвэр цогц юм. Лекц 14 Валютын зах зээл Валютийн тухай ойлголт төрөл Гадаад худалдаа нь өнөөдөр дэлхийн аль ч улс орны эдийн засгийн амьдрлын саалшгүй нэг хэсэг улс хоорондын төлбөр тооцоон дотоодынхоос ялгагдах нэг онцлог бол хоёр өөр үндсэний валютийг хэрэглэж байдагт оршино. Ямарч улс орны үндсэний валютийн мөнгөн тэмтэгтэн валют мөн боловч олон улсын худалдаа эдийн засгийн харилцаа төлбөр тооцоонд гүйцэтгэж буй үүргээрээ янз бүр байдаг. Иймд олон улсын төлбөр тооцоонд хэрэглэгдэж байгаа байдалаар нь бүх улс орнуудын мөнгөн тэмдэгтийг а. чөлөөтэй хөрвөн валют – Энэ нь улс хоорондын ямарч төлбөр тооцоог хийх боломжтой. Аль ч улсын мөнгөн тэмдэгтээ юмгагдын чадвартай валютыг хэлнэ б. Хязгаарлагдмал хөрвөн чадвартай валют – Энэ нь тодорхой нэг төрлийн төлбөр тооцоог хийхэд хэрэглэддэг. Буюу хил залгаа болон зарим улс орны мөнгөн тэмдэгтийг юмыгдын чадвартай валютийг хэлнэ. в. Хөрвөн чадваргүй валют- Энэ нь зөвхөн дотоодын төлвөр тооцоонд хэрэглэгддэг улсын мөнгөн тэмдэгтийг хэлнэ. Валютын зах, ханш Улс орныхоо хийх арилжаандаа хүмүүс үндэснийхээр мөнгөн тэмдэгтийг хэрэглэгдэг бол гадаад бараа худалдаж авхад тухайн орны мөнгөн тэмдэгт зайлшгүй шаардлагтай байдаг. Жишээ нь: Манай орны импортонд гадаадаас бараа нь худалдаж авахдаа уг орны валютаар төлвөр хийж шаардлагтай. Мөн өөрсдийн үйлдвэрлэж бараагаа гадаадад худалдахдаа тухайн орны мөнгөн тэдэгтээр төлбөрөө авах бөгөөд ажилчдынхаа цайлнг талын олохын тулд гадаадынхаа валютийг үндэсний мөнгөн тэмдэгтээр солих шаардлагтай. Иймд энэхүү хэрэгцээг хангах зорилготой гадаадын валютыг худалдаан худалдаж авах үйл ажиллгаа явагдаж байдаг. Өвөрмөц зах зээлийг валютийн зах зээл гэнэ. Импортлогчид барааныхаа төлбөрийг уг орны валютаар буюу эсвэл чөлөөтэй хөрвөн валютаар хийдэг тул импорт нь валютын зах зээлийн эрэлтийг тодолрхойлох ба экспорт нь валютыг гаднаас авчирах тул нийлүүлэлтийг илэрхийлнэ. Валютийн ханш Нэг орны мөнгөний нэгжийг буюу валютийг нөгөө орны мөнгөөр буюу валютаар илэрхийлж үнийг валютийн ханш гэнэ. Жишээ нь: Нэг долларын үнийг төрлөөр илэрхийлбэл энэ нь монголдох долларын ханш болно. Валютийн ханшийг хоёр янзаар тодорхойлно. а. Нэг долларын үнийг төрлөөр илэрхийлэхэд 800 төгрөг б. Нэг төгрөгний үнэ 0.00125 доллар болно. Валютийн хоёа янз ханш хоёулаа хэрэглэгддэг 1. Төгрөгөөр илэрхийлэлийн долларын ханш нь доллар худалдан авагчийн ханшболно. 2. Доллараар илэрхийлж төгрөгийн ханш нь доллар худалдагчийн ханш юм. Төгрөгөөр илэрхийлж долларын ханш өмч байвал долларын ханш буурч, байгааг харин буурч байвал долларын ханш буурч төгрөгийн ханш өмч байгааг тус тус илэрхийлэнэ. Валютын ханшийн төрөл 1. Валютын чөлөөт буюу уян ханш –Ө.х валютийн зах зээл дээр валют солигдон ханшийг эрэлт нийлүүлэлтээр тодорхойлолт үед 2. Валютийн хатуу ханш –Ө.х валютийн ханшийг төрөөс шууд тогтоож өгдөх. Гэхдээ төрийн зохцуулалттай зах зээлийг эдийн засгийн нөхцөлд валютийн ханш цэвэр эрэлт, нийлүүлэлтээр юмуу эсвэл дан ганц төрийн зохцулалтаар буй холимог байдлаар зогцуулагдаж байдаг. Валютын чөлөөт ханш Чөлөөт ханшийн үед валютын дотоод зах зээл дээр эрэлт нь импортын зардлаар нийлүүлэлт нь экспортийн орлогоор тодорхойлно. . а. Импортийн зардал (эрэлт) экспортийн орлого (нийлүүлэлт)-ээс давсан тохиолдолд (D>S) валютын хомосдол үүсэн ба үүний улмаас валютын ханш өгнө. б. Ханш экспортийн орлого импортийн зарлагаас давахад зах зээл валютын илүүдэл үүсч ханш унана. Валютын хатуу ханш Валютын ханшийг эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдахаас гадна төрөөс түүнийг зориудаар зохицуулах явдал элбэг байдаг.Төрөөс валютын ханшийг зохицуулж буй нилээд түлээлэг хэлбэрийн нэг бол аатан стандарт юм.Үүний валютын ханшийг олон улсын дараах шинжүүдээр тайлбарлана. Валютын ханшийн олон улсын систем Валютын ханшийг дараах 3 системийг авч үзнэ. 1.Алтан стандартын үе 1879-1934 онд олон улсын хугацаанд алтан стандарт( алтаар ханш тодорхойлох) хэрэглэсэн.Энэ нь валютын ханшийн хатуу тогтоож байгаа хэлбэр юм.Ийм ханшийн үед дараах шаардлагуудыг биелүүлэх ёстой байдаг. А.Мөнгөний нэгжийн алтан баталгааг хатуу тогтоох Ө.х? төр өөрийн мөнгөний нэгжийг алтаар үнэлэх Б.Дотоодын мөнгөний нийлүүлэлт ба алтны нөөцийн хоорондын харьцааг зайлшгүй барьж байх.Ө.х? төр төв банкиндах гүйлгээнд гаргасан мөнгөний хэмжээтэй тэнцүү хэмжээний алтны нөөцтэй байх. В.Алтыг чөлөөтэйгээр экспортлох ба импортлох саадыг арилгах. Эдгээр шаарлагыг биелүүлэх үед янз бүрийн орны валют хоорондын харилцааг хатүү тогтоосон байна . 2.Энэ систем нь : а.Ханшийг хатуу тогтоох давуу талийг ашиглах б.Түүний сөрөг талийг ашиглах Ө.х микро зохицуулалттай холбоотой сөрөг үр дагаврийг арилгах . 3.Валютын ханшийн удирдлагатай хөрвөх систем. Энэ систем нь балансын антив ба алдагдлыг болгохын тулд эдийн засгийн харилцааны нөхцөлийн өөрчлөлттэй холбоотойгоор эдгээр ханшийн тогтмол өөрчлөлтийг зайлшгүй нийлүүлэлтэн дээр үндэслэгддэг байна. Валютын ханшид нөлөөлөх хүчин зүйлс. 1.Хэрэглэгчийн сонирхлын өөрчлөлт. Жнь: хэрвээ гадаадын иргэд Америкийн компьютерийг олон тоогоор худалдаж авахыг сонирхож эрмэлзэж байвал $1 тоо хэмжээний хувьд өсөх ба түүний ханш өсөх болно .Мөн амьдралийн хэв маяг ,үнэт зүйлсийн баримжаа ,моод загварын өөрчлөлт зэрэг хүртэл валютын ханшны өөрчлөлтөнд нөлөө үзүүлэнэ. 2.Дотоод гадаадын үнийн түвшний өөөрчлөлт. 3.Валютын зах зээлдэх төрийн зохицуулалт.Төв банкнаас валютын зах зээлд интервенц явуулах ө.х? гадаад валютыг хүдалдах худалдан авах ажиллагааг зб............... 4.Санхүү мөнгө зээлийн бодлого -Нийт эрэлтийг өөрчлөх үндсэн дээр импортын зардал ба экспортын орлогыг өөрчлөх замаар -мөнгөний уян ба хатуу бодлогоос –гадаад худалдааны бодлого ,аливаа хязгаарлалтаас -улсийн зардал ба төсвийн үйл ажилгаанийг гэх мэт 5.Улс орны дотоод дахь зээлийн хүүгийн түвшин Валютын нэрлэсэн ба бодит ханш. А.Нэрлэсэн ханш гэдэг нь:тухайн орнууд дахь ханш уналтыг тооцохгүйгээр солигдож байгаа валютын тэр үеийн үнээр илэрхийлэгдэж ханш юм.Валютын арилжаа үндсэндээ нэрлэсэн ханшаар явагддаг. Ж нь: 1 $-г 1200 төгрөгөөр сольж байгаа нь доллорыг төгрөгөөр илэрхийлэж нэрлэёэн ханш юм. Б.Бодит ханш гэдэг инь : тухайн орнууд дахь бараа үйлчилгээний үнийн түвшний өөрчлөлт буюу ханш уналт тусгагдаж тогтоогдсон ханш юм. Ө.х тухайн орнууд дахь бараа үйлчилгээний үнийн харьцааг тоооцож тогтоосон ханш болно. Е1-бодит ханш Е2-нэрлэсэн ханш Р0-дотоодын үнийн түвшин Р1-гадаад орны үнийн түвшин Хэрэв бодит ханш өндөр бол гадаад орны бараа харьцангуй өндөр дотоодод үйлдвэрлэгдэж байгаа бараа харьцангуй өндөр үнэтэй ,харин бодит ханш бага бол гадаадын бараа өндөр,дотоодын бараа үнэ хямдтай болохыг тус тус илэрхийлэнэ. Лекц 15 Үнэт цаасны зах зээл Үнэт цаас түүний төрөл. Үнэт цаас гэдэг нь хөрөнгийн бирж дээр арилжаасан зориулалттай бөгөөд гарсан этгээдийнхээ хөрөнгөөр баталгаажсан баримт бичиг буюу гүйлгээний чадвар бүхий санхүүгийн бараа юм .Үнэт цаас түүний төрлүүд арилжаалах нөхцөл, баталгааны хувьд ялгаатай байх боловч түүнийг гаргагчдаа хөрөнгө оруулалт санхүүжилтын эх үүсвэр болж чадах ба эзэмшигчдийнхээ хувьд хожим мөнгөөр илэрхийлэгдсэн орлого оруулж байдгаараа ижил агуулагатай юм. Үнэт цаас нь: 1. Хувьцаа 2. Өрийн бичиг 3. Бонд барьцаа 4. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг 5. Чек өрийн баталгааа (вексель) гэх мэт олон төрөлтэй. А.Хувьцаа гэдэг нь хөрөнгө эзэмших эрхийн баталгаа буюу тухайн пүүёийн хөрөнгийн тодорхой хэсгийг эзэмшиж байгаа гэдгийг илэрхийлсэн ашгаас хамаарна. Ногдол ашиг нь хувьцаа нэг бүрт тооцож гаргасан мөнгөн илэрхийлэг боловч түүнийг хувьцаа эзэмшигчдэд мөнгөөр бичиг эсвэл хувьцааны хэлбэрээр олгож байвал түүнийг хувьцаат ногдол ашиг гэж нэрлэнэ. Хувьцаа нь дотроо: -Энгийн -Давуу эрхтэй хувьцаа Б.Зээл олгоохыг гэрчилж байгаа үнэт цаасыг өрийн бичиг гэж нэрлэдэг.Өрийн бичгийг худалдаж авах нь түүнийг гаргасан байгууллагад мөнгө зээлдүүлж байнга гэсэн үг юм. Нөгөө талаас хөрөнгийнхөө харьцангуй аюулгүй байдлыг хангах илүү баталгаат ,хүү олон сонирхолтой хүмүүс ,байгууллага, өрийн бичиг худалдаж авдаг.Иймд өрийн бичгийг -Засгийн газар -Орон нутгийн захиргаа -Компани аль аль нь гаргаж болно. Ихэнхдээ засгийн газар ,орон нутгийн засаг захиргааны байгууллагаас өрийн бичгийн гол төсөв ,төсвийн алдагдлыг нөхөх ,үйлдвэр ,пүүс банкууд нэмэлт хөрөнгийн хэрэгцээгээ хангах зорилгоор тодорхой хангах зорилгоор тодорхой хугацаатай гаргадаг. Өрийн бичиг гаргагч нь түүний худалдан авах, хүмүүс байгууллагад жил бүр тодорхой хэмжээний хүү хугацаа дуусахад нь анх зээлдэж авсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. Бирж түүний төрөл Бирж нь бараа, үнэт цаас, гадаад валютын солилцоог явуулдаг байнгын ажиллагаа бүхий бөөний худалдааны хэлбэр юм. Зах зээлийн эдийн засгйин харилцаа хөгжсөн нөхцөлд үйлдвэрийн эзэн,үйлдвэрийн хэрэгсэл, ажиллах хүчийг таваарын ба ажиллах хүчний зах зээл дээрээс худалдан авах бөгөөд эхнийхийг хөрөнгийн ба бирж гэж нэрлэдэг. А. Таваарын Б. Хөдөлмөрийн В. Хөрөнгийн гэж зах зээлийн харилцаанд оролцож байгаа обьектын эдийн засгийн агуулгаар нь дээрх төрөлд ангилдаг. Хөрөнгийн бирж, түүний зохион байгуулалт Хөрөнгийн бирж нь аливаа зах зээлийн адил худалдагч ба худалдан авагчид уулзан арилжаа хэлцэл хийдэг газар бөгөөд түүний үйл ажиллагаанд олон тооны байгууллага хүмүүс оролцоно. Хөрөнгийн бирж дээр пүүс компаниудын үнэт цаасыг худалдаж худалдан авахаас гадна улсын өрийн бичиг бусад бүх төрлийн үнэт цаасыг арилжиж байдаг. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа зөвхөн үнэт цаас арилжах үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй түүнээс гадна бонд, алт зэрэг хөрөнгийн бусад хэлбэрийг борлуулдаг. Хөрөнгийн бирж нь байгууллага хүмүүст сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг дайчлан үйлдвэрлэлийн эргэлтэнд оруулах гол механизм юм. Биржийн ажилтнууд нь өөрсдийн ажил үүргийн хуваарийн дагуу брокер, трейдер дилер гэж хуваагдана. - Брокер нь хувьцаа худалдах болон худалдан авах хүмүүс байгууллагад зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ. - Трейдер- худалдагч ба худалдан авагчийн хооронд холбон өгч арилжаа явуулах үүрэг бүхий биржийн танхимд ажилагсдыг хэлнэ. - Диле –хэрвээ брокерууд хувьцааг өөрийн хэрэгцээндээ зориулан өөрийн хөрөнгөөр худалдан авч гэрээ байгуулбал дилер гэнэ. Анхдагч зах зээл гэдэг нь үйлдвэр, компаниудаас шинээр гарч ирсэн үнэт цаасыг борлуулах, хөрөнгийг аривжуулах зорилготой үйл ажиллагааг хэлэх бол, эргэлтэнд орсон үнэт цаасыг худалдаж, солилцох үйл ажиллагааг хоёрдогч зах зээл гэж ойлгож болно. Энэ байдлаас үндэслэн бирж нь нэг талаас хөрөнгө хуримтлуулах найдвартай төлбөр болж, нөгөө талаас хөрөнгө олох таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Ө.х үнэт цаасны зах зээл гэж хувьцаа, бонд, өрийн бичиг худалдан авах, худалдах орон зайг хэлнэ. Үнэт цаасны зах зээл зайлшгүй байх учир шалгаан гэвэл: 1. Хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг гүйлгээнд оруулж, эздэд нь бизнес хийж ашиг олох боломж олгох 2. Пүүс компани, банкууд өөрсдийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэл үйлчилгээ өргөтгөн ашиг орлогоо нэмэгдүүлэх 3. Банкны зээлийн, нөхцөл, хугацаа, хүү, уян хатан байдал, түүнийг ашиглагчдын нөхцөл шаардлага дээр банкууд нэлээд монополь байдаг болохоор хувьцаа обилгаци гаргаж санхүүгийн эх үүсвэр олон шаардлагатай болдог. 4. Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад тодорхой төслийг санхүүжүүлэх эх үүсвэр олох зэрэг шаардлага урган гардаг . Брокерийн пүүс ийн үйл ажиллагаа Хүн бүрийг нэг үйлдвэр, пүүс компанийн хувьцаа эзэмших? Түүний ашиг орлогоос хувь хүртэх, удирдах үйл ажиллагаанд оролцох боломжийг брокерийн пүүс гэнэ. Ө.х үйлдвэр пүүс компаниас гаргасан хувьцааг иргэдэд хэрхэн яаж хүргэх ажлыг гардан гүйцэтгэх байгууллага бол тус улсын хөрөнгийн биржийн гишүүн болон аймаг хотын брокерийн пүүс юм. Эндээс үзвэл уг байгууллага нь а. Нэг талаар иргэдийн захиалга биелүүлэх б. Нөгөө талаас үйлдвэр аж ахуйн хувьцааг борлуулах зууч лагч байгууллага юм. Иймд брокерийн пүүсийн үйл ажиллагаа дараах байдлаар хэрэгжинэ. - Хувьцааны талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх - Зах ийлгаа хөрөнгийн биржид байгаа хэлцэл хийх эрх бүхий өөрийн итгэмжилсэн дилерт дамжулах - Ногдол ашиг тараах - Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах талаар компаниудын туслалцаа үзүүлэх г.м Хэрэв хувьцаа авах захиалга биелэхгүй бол хөрөнгө оруулагч дахин захалга өгөх буюу эсвэл итгэмжилж, хамтын санд шилжүүлэх эрхтэй байна. Биржийн худалдаа нь: А. Бэлэн бус Б. Шууд гэж хоёр төрөлтэй байна. А. тохиолдолд бараа борлуулах гэж байгаа аж ахуйн нэгж хүмүүсээс биржид ирүүлсэн тодорхорйлол тыг үндэслэн, тэдгээр бараг урьдчилан худалдах үйл ажиллагааг бэлэн бус гэнэ. Б. Тохиолдолд худалдан авагч нь бүтээгдэхүүнээ нүдээр үзэж худалдаж авна. Үүнийг биржийн худалдааны шууд ил төрөл гэнэ. Таваарын биржийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ. - Мэдээллээр хангаж зуучилсны шимтгэлийн орлого - Захиалга биелүүлснээс - Торгууль төлбөрийг шийдвэрлэж барагдуулсан - Бусад төрлийн үйл ажиллагааны орлого г.м Лекц 16 Эдийн засгийн өсөлт Эдийн засгийн өсөлтийн үндсэн хүчин зүйлүүд. Аливаа эдийн засгийн байгуулагын үндсэн зорилго нь байгаа хэрэгцээг аль болох оновчтой хангах явдал юм. Иймд дараах шаардлагуудаас хамаараад эдийн засгийн өсөлт зайлшгүй шаардлагтай. Өрийн хөрөнгө өсөн нэмэгдэж буй эдийн засаг буюу нэг хүнд ноогдох үйлдвэрлэлийн бодит хэмжээний өсөлт нь дээр зорилтыг хангах боломж ашиг бөгөөд эдийн засгийн өсөлт дараах үр дагварыг бий болгоно - Хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх - Материаллаг баялагуудыг арвижуулаж, бүтээгдэхүүний зардлыг багасгах - Өсч байгаа шинэ эдийн засгийн хэрэгцээг хангах нийгэм эдийн засгийн асуудлыг улс орны доотоод багыг олон улсын түвшинд шийдвэрлэх шадвар өндөрших. - Бодит цалингийн хэмжээ нэмэгдэх - Өргөх цар хүрээтэй хэмжээ арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болох - Хөрөнгө оруулалт нэмэгдэх ядуурал буурах гэх мэт Нөгөө талаараа эдийн засгийн өсөлт нь: - Үйлдвэрлэлийн хэмжээний хязгарлагдмал байдлаас үүсдэгэдийн засгийн бэрхшээлийг арилгах - Эдийн засгийн зорилгыг бүрэн хэрэгжүүлэх - Өргөн цар хүрээтэй шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх боломжит нийгэмд олгодог учир зайлшгүй шаардлагтай Эдийн засгийн өсөлтийн хүчин зүйл Эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлыг дараах хоёр төрөлд ангилна 1. Нийлүүлэлтийн хүшин зүйлүүд - Байгалын нөөцийн тоо , хэмжээ, чанар - Хөдөлмөрийн нөөцийн тоо, чанар - Үндсэн капиталын тоо,хэмжээ, чанар - Үйлдвэрлэлд ашиглаж байгаа технологийн түвшин Эдгээр хүчин зүйлүйл двэрлэлийн өсөлтийг биет болгодог. Сайн чанарын тоо хамжээний нөөцийг технологших чадалтай халуулж байж лбодит үйлдвэрлэлийг нэмэгдүүлж болно. Бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлд эдгээр хүчин зүйлсийн оролцоонд хувь хэмжээ харилцан адилгүй боловч аль хэсэг нь байхгүйгээр үйлдвэр явагдахгүй. 2. хуварилалтын болон эрэстийн хүчин зүйлүүд. Эдийн засгийн өөрийн үйлдвэрлэлын хүчин чадлаа бүрэн хэрэгжүүлэх боломж эрэлт нийлүүлэлтийн хүчин зүйлүүдээр хязгарлагддаг. Эрэлтийн хүчин зүйл ба нөөцийн хуваарилтыг ач холбогдол их, хэдий ч эдийн засгийн өсөлтийн асуудлын тухайлбал нийлүүлэлтийн хүчин зүйлүүдэд голлох анхаарах хэрэгтэй. Бодит бүтээгдэхүүн ба орлогын өсөлт хоёр үндсэн аргаар хэрэгжинэ. 1. их хэмжээгээр нөөц татан буруулах замаар 2. Түүнийг илүү бүтээлтэй ашиглах замаар хэрэгжих Иймд эдийн засгийн өсөлтөнд хөдөлмөрийн зарцуулалтын өсөлт нөлөөлнө. Үүний хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөр тайлбарлана. Хөдөлмөрийн бүтээмж Хөдөлмөрийн бүтээмж гэдэг нь нэгж хугацаанд нэгж хөдөлмөрийн буй багсын байгаа бүтээгдэхүүний бодит хэмжээ буюу чадавхи юм.тодорхой хугацаанд үйлдвэрлэгдсэн бодит үндэсний нийт бүтээгдэхүүнийг зарцуулан ажлын цагт харьцуулж нэг цагийн хөдөлмөрийн бүтээмжийг эсвэл нийт ажилагсадын тоонд харьцуулж нэг ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг тодорхойлоно. Үйлдвэрлэлийн хүчин зүйлүдийн чанар, ашиглалт нь дээшилсээр тэдгээрийн нэгж хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэн боломж нэгдэж байна. Иймээс хөдөлмөрийн бүтээмжийг өсөлтөнд дараах хүчин зүйл нөлөөлнө. - Ажиллагсадын эрүүл мэндийн байдал - Ажиллагсадын мэдлэг боловсрол дадлага туршлага - Хөдөлмөрийн зохион байгуулалт - Нөөцийн ашиглалт оновчтой хваарилалт - Аж ахуйн эрхлэх арга механизм - Төрийн оновчтой зогцуулалт зэрэг нөлөөлнө. Ажиллагсадын техник хангамж хэр өндөр байна тэр хэмжээгээр тэдний бүтээн чадвар өндөр байна. Капитал зэвсэглэлт = Капиталын хэмжээ / ажиллагсадын тоо Иймд бодит бүтээгдэхүүн ба орлогын өсөлтийг хангадаг хамгийн чухал хүчин зүйл нь хөдөлмөрийн бүтээмж юм. Эдийн засгийн өсөлтийг сатуулах хүчин зүйлс. _Байгаль цаг уурын тааламжгүй нөлөөлөл. - Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал. - Эдийэн засгийн оновчны бус бүтэц - Үйлдвэрлэл тэнцвэрт бус бүтэц - Ажил хөдөлмөрд хайхарамжгүй хандах явдал - Аж ахуйн гэмт хэрэг - Хөдөлмөрийн тарган үед ажил зохионо - Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс илүү хурдастай хүн амын өсөлт - Хүрээлэн байгаа орчин ба хөдөлмөр хамгаалал зэрэгтэй холбогдол эрх зүйн зохицуулалтын баримт бичиг зэрэг хүчин зүйлүүд сөрөг нөлөө үзүүлнэ Эдийн засгийн өсөлтийн төрөл Эдийн засгийн өсөлтийг ямар хүчин зүйлийн нөлөөлөлөөр явагдаж байгаа уг өсөлт нь ямар шинж чанартай байна. өөрөөр хэлбэл тооны өсөлт үү? Чанарын өсөлт үү? гэдгээс шалтгаалуулан - Эрчимтэй өсөлт - Эрчимтэй бус өсөлт гэж ангилна. Эрчимтэй бус өсөлтийг хангаж буй хүчин зүйлүүдийг эдийн засгийн өсөлтийн эрчимтэй бус хүчин зүйл гэнэ. Үүнд: - Капиталын тоо хэмжээний өсөлт - Хөждөлмөрийн тоо хэмжээг өсөлт тус тус хамаарна Эрчимтэй өсөлтийг хангаж буй хүчин зүйлүүдийг эдийн засгийн өсөлтийн эрчимтэй хүчин зүйл гэж нэрлэнэ. Үүнд: - ШУ техникийн дэвшил - Ажилагсадын мэдлэг боловсролын дэшлэлт - Нөөцүүдийн бүрэн дүүрж оновчтои ашиглах - Үйлдвэрлэлийн үр ашигтай зохион байгуулалт г.м Өөрөөр хэлбэл эдийн засгийн эрчимтэй бус өсөлт нь хүчин зүйлүүдийн тоо хэмжээг нэмэгдүүлэх замаар бий болж байхад эрчимтэй өсөлт нь хүчин зүйлүүдийн чанарыг сайжруулах үндсэн дээр бий болж байна. Эдийн засгийн өсөтийг тодорхойлох 1. бодит үндэсний нийт бүтээгдэхүүн ба ҮЦБ- ний хэмжээгээр түний өсөлтийн хурдацаар тодорхоилох 2. мөн нэг хүнд ноогдож байгаа эдийн засгийн болон цэвэр бүтээгдэхүүний өсөлтөөр тодорхойлох Эдгээр үзүүлэлтүүд нь: Эдийн засгийн өсөлтийн хурд = P1-тайлант он Р0-суурь он Үндэсний нийт бүтээгдэхүүний тусламжтайгаар хэмжиж байгаа эдийн засгийн өсөлт нь а. Улс орны эдийн засгийн хөгжлийн тоон талын үзүүлэлтийг харуулна б. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанарын талыг тэр бүр тооцдоггүй в. Мөн нийгмийн амьдралын чанарын талыг харуулахгүй байх г. Бүтээгдэхүүн ба үйлчилгээний үнийн өсөлтийг харуулахгүй байх д. Нэг хүнд ноогдох ҮНБ- ний хэмжээ, мөн үйлдвэлэгдсэн нийгмийн бүтээгдэхүүний хуваарилалт тусгаж харуулахгүй. Өөрөөр хэлбэл хүн амын бүлгийн янз бүрийн хэсэгт орлогын ноогдож байгаа байдал ямар байгааг тулган харуулахгүй байна.
Бичсэн: Bizsanaa | цаг: 21:49 | Хичээл лекц онол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих